top of page

Өрх Толгойлсон Ээжүүдэд Туслах 7 Хоногийн Хүмүүнлэг Аянд Наран Туул Худалдааны Төв-2 Нэгдлээ

Updated: Nov 11, 2021

UPDATE: #2 COVID-19 Emergency Relief For Single Moms

Манай хүмүүнлэг аяныг дэмжин “АНКО” ХХК-ын Нарантуул-2 Худалдааны Төв бидэнтэй нэгдсэнийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Тус төвийн хамт олон ченжийн гар дамжаагүй, гарал үүслийн бичигтэй, эрүүл ахуйн лабораторит шинжлүүлсэн баталгаа бүхий хонины шинэ махыг ажлын байрандаа бэлтгэн, уутлан савлаж бидэнд маш том дэмжлэг үзүүллээ.

Мөн тус төвийн Дайвар Бүтээгдхүүний Цехийн Б. Шинэцэцэг ахлагчтай 40 бүсгүй манай зорилтот өрх тус бүрд тусгайлан цэвэрлэж бэлтгэсэн дайвар бүтээгдхүүний дээжийг хүмүүнлэг халуун сэтгэлээрээ хандивлалаа.


12-р сарын 1-8-ны хооронд та бүхний өргөсөн хандивын тусламжтайгаар бид өрх толгойлсон 35 ээжүүдэд болон тэдний бяцхан үрст нь дараах тусламжийн багц хүргүүлэхээр бэлдлээ. Үүнд (өрх тус бүрт):


1. Алтай тариа 1-р гурил

2. Будаа

3. Ургамлын тос

4. Мах

5. Гар ариутгагч

6. Амны нэг удаагийн маск

7. Сайжруулсан түлш

8. Хүүхдэд зориулсан амттаны багц 9. Хонины арилгаж цэвэрлэсэн гэдэс /Нарантуул Худалдааны Төв-2 хандив/ 10. Хонины хуйхалсан толгой /Нарантуул Худалдааны Төв-2 хандив/ 11. Эко тор /Монголын Охидын Бэхи Холбоо/


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

bottom of page