top of page

КОВИД-19: Өрх Толгойлсон Ээжүүдэд Туслах Хүмүүнлэг Аян -ТАЛАРХАЛ (5-р хэсэг)

Updated: Nov 11, 2021

Юуны өмнө 2020 оны 12-р сарын 1-нээс 8-ны өдрүүдэд манай байгууллагаас зохион байгуулсан "COVID-19 Emergency Relief for Single Moms" хүмүүнлэг аянг дэмжин хандив өргөсөн бүх хүмүүсдээ чин сэтгэлээсээ баярласнаа илэрхийлье!

Алс холын Америк орноос элэг нэгт Монголчууддаа илгээсэн сэтгэлийн бэлгийг эзэнд нь цаг алдалгүй хүргэхэд гүн туслалцаа үзүүлж, судалгаа гарган айл бүрд биечлэн хамт явсан Сонгино-Хайрхан Дүүргийн 9, 10, 11, 22, 25, 26, 28, 30, 34-р хороодын нийгмийн ажилчид, засаг дарга нартаа гүн талархлаа илэрхийлж байна.


Энэхүү аян нь Монгол Улсад Сovid-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хөл хорио тогтоосоны улмаас өдрийн орлого нь тасарч өдөр тутмын амьдрал нь хүндэрсэн өрх толгойлсон эхчүүдэд хүнд үеийг даван туулахад нь туслах зорилготой билээ. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, дээр дурдсан 9 хороодын засаг дарга, нийгмийн ажилчид, хэсгийн ахлагч, сайн дурын ажилчдын хамтын ажиллагаа, тусламжтайгаар зорилтод бүлгийн 35 өрхийн 200 гаруй оршин суугчдад хандив түгээх ажиллагааг 2020 оны 12-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.


Энэхүү хандивын аян нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, тухайлбал Монголын охидын холбооны оюутан охидын урласан эко тор, “Алтантариа” үйлдвэрийн гурил, “Монфа царгис” үйлдвэрийн гар ариутгагч, Монгол малын мах худалдан авах давхар хүмүүнлэгийн зорилготой байв.


УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хотод 12-р сарын 23-ны өдрөөс хатуу хөл хорио тогтохоос өмнө дүүргийн захиргаатай хамтран зорилтот бүлгийн өрхийн судалгааг гаргах, хандивын барааг худалдан авах, өрх бүрд багц бэлтгэх, тээвэрлэх зэрэг нүсэр ажлыг асар богино хугацаанд шуурхай зохион байгуулсан Монгол дахь багынхандаа болон гэр бүлийхэнд нь маш их баярлалаа!


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

bottom of page