top of page

Ө. Агиймаа: "оролдож үзэж байж л доторх гал нь асдаг"

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Мэргэжил таниулах аялал"-ыг Болорсофт компанид хийж, түүнийг үүсгэн байгуулсан захирал С. Бадралтай уулзан, чөлөөт ярилцлага хийлээ.

 

Миний хувьд "хүн ямар нэгэн зүйлийг хараад өнгөрөх биш, оролдож үзэж байж л доторх гал нь асдаг" гэх Бадрал захирлын үг сэтгэлийг маань хөдөлгөсөн. Анх ороод очиход захирал болон хөгжүүлэгчдийн өрөө шууд харагдаж байлаа. Дундаа ямар ч тусгаарлагчгүй, захирал нь өөрөө залуу үедээ заагаад код бичихэд нь зөвлөгөө өгч байсан. Их нээлттэй, хүнд юмыг заая сургая гэсэн бодолтой нь шууд л мэдрэгдсэн.


Мөн аливаа зүйлийг дандаа hard way ээр хийж сурсан хүн болохоор анхнаасаа бүх зүйлийг нухацтай төлөвлөж хийсэн байсан. Бадрал захирал оюутан наснаасаа л их олон зүйл оролдож байсны үр шимд одоо байгаа зүйлсээ бүтээсэн гэх юм байна лээ. Би ч гэсэн одоо нэг төсөл барьж аваад заавал сониучирхан хийх болно гэсэн бодолтой байгаа. Мөн сайн бэлдээд энэ компанид заавал ажиллаж үзмээр байна.









18 views0 comments
bottom of page