top of page

"Мэргэжил таниулах аялал": STEM оюутнууд Болорсофт компанийн үүсгэн байгуулагч С. Бадралтай уулзав

Updated: Apr 14, 2023

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд Болорсофт компанийн үүсгэн байгуулагч С. Бадралтай уулзаж түүний амжилт, алдаа онооны түүхээс суралцаж, мөн мэргэжлээ хэрхэн сонгох, хэзээнээс эхлэх, өөрийгөө хэрхэн сорих, хөгжүүлэх талаар чөлөөт ярилцлага хийлээ.

Залуучууд мэдлэгээ тэлэх, өөртөө итгэх итгэлийг олж авах, цаашид өсөн дэвжихэд Role Model нэн чухал билээ. Монголын хиймэл оюун ухаанд суурилсан технологийн анхдагч, хийсэн амжилтаараа олонд танигдсан чадалтай инженер, манлайлагчтай биеэр уулзан ярилцах энэ хоромхон цаг охидуудад маш их зүйлийг эрэгцүүлж, шургуу шантрахгүй хөдөлмөрлөж байж амжилтанд хүрэхийг ухааруулсан, урам зориг өгсөн мартагдашгүй мөч байлаа. Энэ уулзалтын талаар бичсэн охидын бичил тэмдэглэлийг энэ холбоосноос уншаарай! https://www.wemongolia.org/alumnae-takeaways

Бидний үйл ажиллагааг дэмжин үнэтэй цаг заваа зориулсан Болорсофт компанийн хамт олон, С. Бадрал захиралд тусгайлан чин сэтгэлийн талархал илэрхийлье!


81 views0 comments
bottom of page