top of page

Г. Цовоо: өнөөдрийн уулзалт их сонирхолтой бөгөөд үнэ цэнэтэй хоёр цаг байлаа

Updated: Mar 9, 2023

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Мэргэжил таниулах аялал"-ыг Болорсофт компанид хийж, түүнийг үүсгэн байгуулсан захирал С. Бадралтай уулзан, чөлөөт ярилцлага хийлээ.

 

Өнөөдрийн уулзалт их сонирхолтой бөгөөд үнэ цэнэтэй хоёр цаг байлаа. Бадрал захирлын хэлсэнчлэн бид өөрсдөө аливаа зүйлсийг сонсоод өнгөрөх биш өөрийн биеэр оролдож, хийж үзэж байж бидний дотор байгаа хүсэл эрмэлзлийг улам өдөөж өгч доторх галаа бид өөрсдөө асааж чадна. Тийм ч учраас оюутан насандаа, цаг завтай байгаа дээрээ бид хором мөч бүхнийг үр бүтээмжтэй өнгөрөөж, сурч мэдэж, хийж бүтээж, оролдож, өсөж дэвжих хамгийн том боломж юм.


Ирээдүй хойч үедээ их зүйлсийг үлдээхийн гол үндсэн дээр эх орондоо чанартай мэдлэг боловсрол, туршлага олох, өөрсдийн хэрэглээг бид өөрсдөө хангахыг тулд өнөөдрийн би болон бид маргаашийн ирээдүйг бүтээнэ. Энэ магадгүй эх оронч үзэл юм.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж энэ мундаг хүнтэй уулзах боломжийг олгосон эгч нартаа бид тавын зүгээс баярласан талархсанаа энэхүү бичвэрээрээ дахин хүргэж байна.














24 views0 comments
bottom of page