top of page

Хүүхдийн Эрхийн Тухай Товч Баримтууд

2020 оны 6-р сарын 1


* 1953 онд UNICEF нь НҮБ-ын байнгын төрөлжсөн байгууллага болсон.

* 1959 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблэйгаас Хүүхдийн Эрхийн Тухай Тунхаг Бичгийг баталж, хүүхэд хамгаалал, боловсрол эзэмших, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хамгаалах байр, эрүүл хоол хүнс хэрэглэхтэй холбогдсон хүүхдийн эрхийн олон улсын жишгийг тодорхойлсон.

* 1989 онд Хүүхдийн Эрхийн Тухай Конвенц баталсан бөгөөд энэ нь олон улсын түүхэнд дэлхийн улс орнууд хамгийн хурдан баталсан Конвенц юм.

* UNICEF-ийн судалгаагаар, жил бүр нэг тэрбум хүүхэд хүчирхийлэлийн ямар нэгэн хэлбэрт (бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн, хүүхдийг үл хайхрах, хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэх) өртөж, 5 минут тутамд 1 хүүхэд амиа алдаж байна.

* UNICEF-ийн судалгаагаар, хэдийгээр дэлхийн хэмжээнд хүүхэд хамгааллын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг нэмэгдсэн боловч хүчирхийллийн тоо буурахгүй байна.

* ТХЗ-2030 зорилтуудын 16.2-т хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох талаар улс орнууд амлалт авсан бөгөөд хэрэв энэ амлалтандаа хүрч чадахгүй бол 2030 гэхэд: - 167 сая хүүхэд нэн ядуу амьдарна. - 2019-2030 оны хооронд 52 сая хүүхэд 5 нас хүрэхгүй амиа алдана. - 60 сая хүүхэд бага сургуульд орох боломжгүй.

Recent Posts

See All
bottom of page