top of page

Мизорн технологийн компани дээр хийсэн мэргэжил таниулах аялалын тэмдэглэлээс

2009 оны намар 4 инженер найзууд уулзаж GOOGLE шиг тухтай оффист, олон арван инженерүүд өөрсдийн дуртай ажлаа хийж, UNICORN бүтээгдэхүүн дэлхийд гаргах мөрөөдөлтэй эхэлж байсан "Мезорн технологи" компани өдгөө 47 ажилчид, 1 сая гаруй хэрэглэгчидтэй бөгөөд Монголын технологийн сор компаниудын нэг гэдэгт маргах хүн байхгүй билээ.

Э. Танан-эрдэнэ: Миний хувьд Mezorn компаний ажилчид хоорондоо маш чөлөөтэй нэг нэгнээ гэсэн сэтгэлтэй мөн ажлын байр нь тав тухтай санагдсан. Анх 4 найзын мөрөөдлөөр үүсгэн байгуулагдаж байсан нь би ч гэсэн мөрөөдлөө том гэж сүрдэлгүй хичээвэл мөрөөдөлдөө хүрч чадна гэх урам зориг өгсөн. Mezorn-ий ажилчид маань маш нээлттэй бидэнтэй харилцаж мэргэжлийн тал дээр ч мэдэхгүй зүйлсээ асууж ойлголцож чадсандаа баяртай байна. Та бүхэнд мөн баярлалаа.

Ө. Агиймаа: Юуны түрүүнд биднийг халуун дотноор хүлээж авсан Mezorn-д маш их баярлалаа! Монголд ийм гоё сэтгэлд дулаахан орчинтой, нөхөрсөг хамт олонтой компани байдаг гэдгийг мэдэх үнэхээр таатай байлаа. Хүн бүртээ анхааран, үргэлж дэвшиж, хувьсаж байдгаараа их гайхалтай санагдсан. Бас ажилчиддаа үнэхээр сайн анхаарал тавьж, боломжуудыг олгодгоороо үнэхээр л биширмээр санагдсан. Уулзалтуудаар дамжуулан мэргэжлээ улам сайн мэдэж, хөрсөн дээрээ буугаад зун хийх дадлагадаа бэлдсээр байна.

А. Гаусар: Мизорн компани дээр очиж ажлын байр нь дээр яг гэртээ байгаа юм шиг эрх чөлөөтэй байж болох юм байна гэдгийг ойлголоо. Үр бүтээлтэй ажиллаж болох бүхий л нөхцөлийг хангасан байгааг хараад ирээдүйд тийм л ажлын байранд гарнадаа гэж бодсон. Мөн Mezorn компаний нэр нь хүртэл их утга учиртай юм байна. Уулзалтыг зохион байгуулж өгсөн эгч нартаа болон, биднийг хүлээж авсан Хосчимэг эгчид баярласан талархсанаа илэрхийлье.



Ж. Мандалдулам: Өнөөдөр өөрийн мэргэжилдээ дуртай байвал хэр амжилттай явах боломжтойг харсан. Шал өөр мэргэжлээс сонирхолтой болохоор нь орж ирээд Монголын шилдэг компануудын нэгэнд нь ажиллаж байгаа хүн байсан. Ажлын байран дахь маш олон үнэтэй сургамж зөвөлгөөг бидэнд нуулгүй хэлж өгсөн. Бидэнтэй чөлөөтэй байж халуун дотно хүлээн авсан Mezorn -ны хамт олон болон Хосчимэг эгчдээ баярлалаа.





65 views0 comments
bottom of page