top of page

STEM охидууд ганцаарчилсан чиглүүлэх үйлчилгээ авлаа

"STEM салбарт охидыг дэмжих" 6 сарын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан охид Women in Tech дэлхийн хөдөлгөөний Монгол дахь салбарын элч, олон улсын статустай көүч Н. Энхсайхантай "1:1 көүчинг" буюу ганцаарчилсан чиглүүлэх уулзалт хийлээ.

Энэхүү чиглүүлэх уулзалтын зорилго нь охидууд зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрт буй нөөц бололцоо, давуу талаа бүрэн ойлгож, түүнийг хэрхэн дайчилж сурахад мэргэжлийн зүгээс зөвлөгөө өгөхөөс гадна тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, өөрийгөө ялан дийлэх зөв гаргалгааг хамтдаа олох юм.

Н. Энхсайхан: "Мэргэжлийн көүчтэй уулзаж ярилцаж үзсэн хүн амьдралыг олон талаас нь харж, асуудалд оновчтой шийдлийг олж чаддаг болдог".

Охин тус бүртэй нандин яриа өрнүүлж, өөрийн үнэ цэнэ, итгэл үнэмшил, зөөлөн ур чадвараа хөгжүүлэх, ажил амьдралаа тэнцвэржүүлэх, харилцаагаа сайжруулах, сэтгэлийн эрүүл мэнддээ анхаарах зэрэг хувь хүний хөгжлийн амин чухал сэдвүүдийг хөндөн зөвлөгөө өгсөн көүч Энхсайхандаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!


37 views0 comments
bottom of page