top of page

АНУ-ын Баярын Өдрүүд: Хөдөлмөрийн Өдөр

Updated: Sep 24, 2021


Жил бүрийн 9-р сарын эхний Даваа гаригт тохиодог Хөдөлмөрчдийн Өдрийн гол утга санаа нь Америкийн ажилчин ангийн нийгэм эдийн засагт оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг алдаршуулах зорилготой олон нийтийн хөдөлгөөн юм.


Хөдөлмөрчдийн Өдрийг тэмдэглэх санаачлагыг анх хэн гаргасан талаар 2 таамаглал байдаг бөгөөд сүүлийн үеийн судалгаа, түүхийн эх сурвалжаас үзэхэд Нью Йорк муж дахь Үйлдвэрчний Эвлэлийн Төвийн нарийн бичгийн дарга Маттью Магуайр (Matthew Maguire) анх 1882 онд санал болгосон гэдэг.


Үйлдвэрчний Эвлэлийн Төв нь Хөдөлмөрчдийн Өдөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай саналыг баталж, баяр жагсаал, нийтийн хоолны үйлчилгээ зохион байгуулах хороог томилж байсан түүх нь эх сурвалжинд тодорхой бичигдэн үлджээ. Анхны Хөдөлмөрчдийн Өдрийг 1882 оны 9-р сарын 5-ны өдөр Нью Йорк хотод тус Үйлдвэрчний Эвлэлийн Төвөөс баталсан төлөвлөгөөний дагуу тэмдэглэн өнгөрүүлсэн байна.


1894 оны 6-р сарын 28-нд Ерөнхийлөгч асан Гровер Клэвлэнд (Grover Cleveland) 9-р сарын эхний Даваа гаригийг Үндэсний амралтын өдөр болгох тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсаны дараа 23 муж улс Хөдөлмөрчдийн Өдрийг бүх нийтийн баярын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхийг соёрхон баталсан юм. Энэ тухай дэлгэрэнгүйг доорх холбоосноос уншина уу:

39 views0 comments
bottom of page