top of page

АНУ-ын Баярын Өдрүүд: Талархлын Баяр

Updated: Nov 24, 2021

АНУ-д Талархлын Баярын өдрийг жил бүрийн 11-р сарын сүүлийн Пүрэв гаригт тэмдэглэдэг.


Шашин шүтэх эрх чөлөө нь хязгаарлагдмал болсны улмаас 1620 оны 9-р сард Английн баруун өмнөд боомтод орших Плэймоу (Plymouth) хотоос карго тээврийн зориулалттай Мэйфлауэр (Mayflower) хөлөг онгоцоор 102 хүн Хойд Америкийг зорьж Атлантын далайгаар 2 сар гаруй урт замыг туулсан байдаг. Хөлөг онгоц нь Кэйп Код (Cape Cod)-ын эрэг орчимд бууж одоогийн Массачуситс мужийн боомтын ойролцоох Шинэ Англи (New England) нутагт дэвсгэрт анхны Европ нүүдэлчдийн сууринг байгуулсан бөгөөд тэднийг түүхэнд Пилгримчүүд (Pilgrims) буюу анхны суурьшигчид гэж нэрлэдэг билээ.

Тэд эхний жил хөлөг онгоцон дээрээ отоглон амь зууж байсан бөгөөд хахир хүйтэн өвөл, хоол идэшний хомс байдал, халдварт өвчний улмаас 1620-1621 оны хугацаанд нийт зорчигчдоос дөнгөж 53, хөлгийн багийн хагас нь амь гарчээ. Түүний дотор эх газар хөл тавьж байсан анхны 19 эмэгтэйгээс зөвхөн 5 нь л өвлийг давж амь үлдсэн байна.

Нутгийн Индианчууд Пилгримчүүдэд ан гөрөө хийх, загас барих, эрдэнэ шиш, шош, шар хулуу хэрхэн тарихыг зааж тусалсны ачаар 1621 оны намар тэд арвин ургац хурааж Индианчуудад талархлаа илэрхийлэн 3 өдөр зоог барьсан гэдэг. Энэ өдрүүдийг Талархлын Баярын анхны суурийг тавьсан хэмээн үздэг байна.

1863 онд АНУ-ын Ерөнхийлөгч Абрахам Линкольн Талархалын Баярын өдрийг албан ёсоор үндэсний баяр болгон зарласан. Бусад сонирхолтой мэдээллийг дараах холбоосноос уншина уу.


173 views0 comments
bottom of page