top of page

Мэргэжил таниулах аялал 2024: "Ирээдүйд ийм л компанид ажиллах хүсэл, урам зориг төрсөн"

Updated: Apr 21

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр"Мэргэжил Таниулах Аялал"сэдвийн дор IT салбарын шилдэг компаниуд дээр чөлөөт уулзалт зохион байгуулдаг билээ.



Өнгөрсөн 4-р сарын 1-ний өдөр хөтөлбөрийн оролцогчид маань Монгол улсын IT салбарын шилдэг компаниудын нэг болох Mezorn Technology компанийн үйл ажиллагаатай танилцлаа.


Хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдлээс:



Б. Хүслэн: "Хамт олны уур амьсгал нь ч ихэд халуун дотно хэдхэн минут цуг байхад л шууд мэдрэгдсэн. Хамт ажилламаар сэтгэгдэл төрсөн. Сургуулиа төгсөж, ажлын талбарт гарахаасаа өмнө Мезорн-ы оффисыг очиж үзэж, байгууллагынх нь талаар танилцуулгыг сонссондоо их талархууштай байна."


Б. Сарантуяа: "Салбарын томоохон компани ямар байдаг талаар анхны ойлголттой болсон хэрэгтэй арга хэмжээ байлаа. Дадлага хийж үзэж их зүйл сурмаар санагдсан"


Г. Ариун-эрдэнэ: "Үнэхээр мэргэжилдээ үнэнч, мэдлэг туршлагатай, шинийг санаачлагч хамт олон гэдэг нь тэдний хийсэн бүтээсэн зүйлс, хэлж буй үгсээс нь илт мэдрэгдэж байсан. Бас Мезорны дотоод дүрэм журам, юманд хандах хандлага нь бусад компаниудаас огт өөр, их өвөрмөц соёлтой компани байсан. Хөгжилтэй хөнгөхөн ажлын уур амьсгал бүрдүүлсэн байсан нь ирээдүйд ийм л компанид ажиллах хүсэл, урам зориг төрүүлсэн."

Т. Мөнгөнцэцэг: "Ажлын байр дээр удахгүй гарах гэж байгаа бидэнд тун өгөөжтэй танилцуулга болсон. Энэ танилцуулгын үр дүнд би ийм чадварлаг хамт олны нэг хэсэг болохын тулд илүү ур чадвараа сайжруулах хэрэгтэй гэдгээ мэдэж авсан"


Энэхүү чөлөөт уулзалтын зорилго нь хөтөлбөрийн оролцогчид зөвхөн салбарын онцлог, дэвшлийн талаар мэдээлэлтэй танилцаад зогсохгүй, тухайн компани өндөр бүтээмжтэй хамт болон бүрдүүлэхэд байгууллагын соёл, үнэт зүйлс, тав тухтай тохилог ажлын байр, удирдлага, ажилчдын хоорондын харьцаа, хувь хүний хандлага зэрэг хүчин зүйлс хэрхэн нөлөөлдгийг өөрийн биеэр танилцах боломж олгох юм. Ингэснээр охид маань ирээдүйн хүсэл мөрөөдлөө бодит орчинд нь төсөөлөн харж, түүнийгээ биелүүлэхийн тулд өөрийгөө илүү дайчлан хөгжин дэвших хүсэл эрмэлзлэлийг төрүүлж улмаар өөрийн үнэлэмжийг тогтоох, ирээдүйн мэргэжил төдийгүй ажил олгогчоо сонгоход мэдрэмжтэй шийдвэр гаргахад томоохон хөшүүрэг болох юм.


23 views0 comments

Comentarios


bottom of page