top of page

Сиатл хотод "WE Club" нээгдлээ

Updated: Mar 28, 2022

Манай байгууллагын Сиатл хотын салбар Women Empowerment Club-ынхаа нээлтийг амжилттай хийлээ. WE Club-ын үйл ажиллагааг дэмжин, өөрийн цаг зав төдийгүй бизнесийнхээ орон зайг хандивлан, хүрэлцэн ирсэн бүсгүйчүүдэд инээмсэглэл, эрч хүч бэлэглэж чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөх боломж олгосонд Bella Spa салоны хамт олон, тус салоны эзэн Nara Altai-даа чин сэтгэлийн талархал илэрхийлье!

Women Empowerment Club буюу товчоор WE Club-ын үндсэн зорилго нь охид эмэгтэйчүүд амьдралдаа өөртөө итгэлтэйгээр эерэг өөрчлөлт хийж сэтгэл хангалуун амьдрахад дэмжлэг үзүүлэхэд оршино. Цаашид бид охид эмэгтэйчүүдийнхээ гоо зүй, эрүүл амьдрахуйн энгийн сэдвээс эхлээд хувь хүний давуу тал – ур чадварыг хөгжүүлэх, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэний эрх үүргээ ойлгон нийгмийн амьдралд хэрхэн идэвхитэй оролцох, филантропист аян зохион байгуулах зэрэг сонирхолтой сэдвээр хэлэлцүүлэг, албан бус сургалт, туршлага солилцох арга хэмжээнүүдийг энгийн тав тухтай, стрэсс тайлах байдлаар зохион байгуулахаар төлөвлөж байна.


2020 оны 3-р сарын 15:

Дэлхий нийтэд тархсан COVID-19 цар тахлын аюулаас сэргийлэхэд элэгт нэгт Монгол ахан дүүсдээ тусламжийн гараа сунгах зорилгоор 2020 оны 1-р сарын 28-ны өдөр Сиалт хот дахь WE Club-ийн бүсгүйчүүд нэгдэн "Далайд дусал нэмэр" хандивын аяныг эхэлсэн билээ.


Улсын хэмжээнд байдаг цорын ганц амны хаалтны үйлдвэр нь түүхий эд тасарсанаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй өдөрт 50-хан ширхэг амны хаалт гаргаж байгаа мэдээ нь бидний сэтгэлийг ихээр түгшээж байсныг нуух юун. "Далайд дусал нэмэр" гэдгийн адил Америкт төдийгүй Монголдоо энэхүү аяны талаар сонссон, уулзсан хүн бүр өөрийн боломжийн хирээр хувь нэмрээ оруулж бидэнд урам зориг хайрлаж байсныг дурдваас: бөс барааны дэлгүүр нэгж үнэндээ хөнгөлөлт үзүүлсэнээр зорилтот бүлгийн оёдолчин бүсгүйчүүдийн хөдөлмөрийн хөлсөнд тодорхой хувь нэмэр оруулсан; сайн дурын найз нөхдүүд материал сонголцох, тээвэрлэх, эсгүүр бэлдэх зэрэг чимхлүүр ажиллагаа шаардсан ажлуудад өөрийн цаг зав, мэдлэг чадвараа хандивласан; манай Монгол дахь багийнхан, тэдний гэр бүлийнхэн хар алмааз мэт ховордсон нүүрсэн шүүлтүүрийг хайж олж бидэнд хандивласан зэрэг эерэг, гэгээлэг мэдээ ар араас нь сонссон аз жаргалтай өдрүүд байлаа.





32 views0 comments

Recent Posts

See All
bottom of page