top of page
Writer's pictureWE Mongolia

"Sunday coffee time"

Updated: Mar 28, 2022

Вашингтон Д.С хот дахь салбарын хамт олон 7 сарын 28-ны өдөр “Танилцъя “ нэртэй ѳглѳѳний кофе уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Бидний урилгыг хүлээн авч, нэгэн гэгээлэг амралтын өглөөг хамтдаа өнгөрөөсөн бүсгүйчүүддээ туйлын их баярлалаа!


WE Mongolia бүсгүйчүүд маань уригдаж ирсэн зочдоо ѳѳрсдийн гараар хийсэн ѳглѳѳний хоол, амттан жимс, халуун кофе цайгаар дайлж, нээлттэй дотно яриа өрнүүлэв.

Ирсэн зочид бидний зорилго, үзэл баримтлал, үйл ажиллагааны чиглэлийг дэмжин санал нэг байгаагаа дор бүрдээ илэрхийлж, ялангуяа АНУ-д амьдарч байгаа болон шинээр ирсэн гэр бүл, хүүхэд эмэгтэйчүүдэд туслах, тэдэнд дэмжлэг үзүүлэх тухай сонсоод туйлын баяртай байгаагаа илэрхийллээ.


Ийнхүү халуун дотно хүлээн авсан нь шинээр үйл ажиллагаа эхэлж буй бидний хувьд маш их урам зориг орж, сэтгэлийн дэм авлаа. Бид уригдаж ирсэн бүсгүйчүүдтэйгээ Монголчуудынхаа аж байдлын тулгамдсан асуудлаар санал бодлоо чөлөөтэй солилцож ярилцлага ѳрнүүлсэний үр дүнд АНУ-д шинээр ирсэн гэр бүл, эмэгтэйчүүдэд ямар тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг, ямар мэдээлэлүүд үгүйлэгдэж байдаг, бидний зүгээс ямар ажил зохиовол үр дүнд хүрэх зэрэг санаануудыг сонсож өөрсдийн мэдлэг мэдээллээ баяжуулсандаа олзуурхан сэтгэл өндөр байна.

Уулзалтаа 2 цагийн хугацаанд хийхээр төлөвлөсөн байсан ч халуун дотно яриа тасрахгүй үргэлжилсээр хэдийн 4 цагийг ардаа үлдээсэн байв. Бүсгүйчүүд, эхчүүд бидэнд ярих зүйл, санаа зовох зүйл, шийдэх зүйл их байна.

11 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page