top of page

Санал Өгөх Эрхгүй Конгрессийн Төлөөлөгч гэж хэн бэ?

Updated: Oct 3, 2022


АНУ-ын эзэмшил газар нутгийн оршин суугчдыг АНУ-ын Конгресст төлөөлөх эрх бүхий гишүүнийг “Resident Commissioner” гэнэ. Resident Commissioner нь сонгуульт албан тушаал бөгөөд АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын хуралдаанд оролцох, хууль санаачлан танилцуулах, тухайн бүс нутгийнхаа сонгогчдыг төлөөлж Төлөөлөгчдийн Танхимд үг хэлэх, Холбооны ЗГ-аас тусламж, тэтгэлэг хүсэх эрх бүхий Конгрессын гишүүн мөн. Гэхдээ дараах хязгаарлагдмал эрхтэй. Үүнд:

  • Төлөөлөгчдийн Танхимаар хэлэлцэж буй аливаа хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлтийн санал өгөх; мэтгэлцэх; ажлын хэсгийн багийн хамт хууль тогтоомж, улс төрийн стратегийг төлөвлөх эрхтэй.

  • Тухайн төлөөлөгч нь зөвхөн өөрийн хамаарах Хороодын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалд “санал өгөх” эрхтэй.

  • Төлөөлөгчдийн Танхим аливаа хуулийн төслийг эцэслэн батлахад санал өгөх эрхгүй.

  • Төлөөлөгчдийн тоо тухайн бүс нутгийн хүн амын тооноос үл хамаарна. (50 мужийн хувьд, тухайн мужийн хүн амын тооноос хамаарч Төлөөлөгчдийн Танхимд хэдэн суудалтай байхыг тогтоодог)

Сонирхолтой баримтыг дараах холбоосноос уншина уу:

https://gonzalez-colon.house.gov/about/what-resident-commissioner

17 views0 comments
bottom of page