top of page

АНУ-ын 2020 Оны Хүн Амын Тооллого 4-р Сарын 1-нд Эхэлж Байна


АНУ-ын Үндсэн Хуульд хүн амын тооллогыг 10 жил тутам хийх тухай заасан бөгөөд 1790 оноос эхлэн хүн амын тооллого явуулж эхэлжээ.


2020 оны 24 дэх удаагийн хүн амын тооллого өнөөдрөөс албан ёсоор эхэлж байгааг та бүхэндээ сануулая. Айл өрх бүр 2020 оны 3-р сарын 12-20-ны хугацаанд хүн амын тооллогод оролцох урилгыг шуудангаар, утсаар, и-мэйлээр хүлээн авсан байх ёстой бөгөөд асуулгын хуудсыг 4-р сарын 1-нээс эхэлж бөглөн явуулна. Хүн амын тооллого 7-р сарын 31 хүртэл явагдах бөгөөд АНУ-ын нутаг дэвсгэр дээр амьдарч буй хүн бүр (цагаачлалын статус, байнгын хаяггүй байх үл хамаарна) оролцох ёстой. Энэ талаарх Түгээмэл Асуултуудыг доорх холбоосноос тодруулан уншина уу: https://2020census.gov/en/about-questions.html Урилга ирсэний дараа асуулгаа хэрхэн бөглөн явуулах вэ?

* онлайнаар (https://my2020census.gov/ * шуудангаар * утсаар

Хүн амын тооллого нь зөвхөн хүний тоог гаргахдаа биш, хүн амынхаа ирээдүйг дараагийн 10 жилд төлөвлөхөд үндсэн статистик болох юм. АНУ хүн амын тооллогын үр дүнг дараах байдлаар ашигладаг. Үүнд:


* Конгрессын Төлөөлөгчдийн Танхимын гишүүдийн тоог тодорхойлоход; (Аливаа мужийн хүн амын тооноос тухайн муж Төлөөлөгчдийн Танхимд хэдэн суудалтай байх нь шууд хамаардаг) * Холбооны ЗГ-аас санхүүждэг 100 гаруй нийгмийн халамжийн хөтөлбөрүүд (Medicaid, Head Start, SNAP г.м)-ийн төсвийг үр ашигтай хуваарилахад; * Хууль тогтоогчид, томоохон үйлдвэр, бизнесийн салбар, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагууд зэрэг нийгмийн гол тоглогчид аль бүсэд, шинэ сургууль, эмнэлэг, нийтийн үйлчилгээ, дэд бүтэц барих, бүтээн байгуулалт хийх тухай төлөвлөгөө боловсруулах, шийдвэр гаргахад тус тус ашиглана.

Сонирхуулахад, Хүн Амын Тооллогын албан ёсны вэбхуудсыг 59 хэл дээр бэлджээ. https://2020census.gov/en/languages.html Эх сурвалж: www.2020census.gov

bottom of page