STEM хөтөлбөрийн 2025-2026 оны нээлтийн ёслол амжилттай болов
- WE Mongolia

- Dec 29, 2025
- 1 min read
WE Mongolia ТББ-аас жил бүр хэрэгжүүлдэг "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрөө 5 дахь жилдээ амжилттай эхэллээ. 2025-2026 оны хичээлийн жилд хэрэгжих энэхүү тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардуулах ёслол 2026 оны 12-р сарын 30-ны өдөр Монгол улсын их сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тэтгэлэгийн Зорилго
Мэдээллийн технологи, инженерингийн чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай охидыг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх.
STEM (шинжлэх ухаан, технологи, инженеринг, математикийн) салбар дахь жендэрийн харьцааг тэнцүүлэх, тэгш боломжийг хангах тухай Тогтвортой Хөгжлийн 5-р зорилгыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах.
Тэтгэлэгийн онцлог
Энэхүү тэтгэлэг нь шалгарсан оюутан тус бүрд 1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна, тэднийг 6 сарын хугацаанд нийт 100 гаруй цагийн сургалт, уулзалт, арга хэмжээнд хамруулж хувь хүний хөгжлийг олон талаас нь дэмждэгээрээ онцлог юм. Тухайлбал, мэргэжил таниулах аялал, технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулган, “Role Model” сургалтанд оролцохоос гадна бодит төсөл дээр багаар ажиллаж, техникийн болон зөөлөн ур чадвараа хөгжүүлэх сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцоно. Хөтөлбөрийн эцэст, ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтанд оролцож, мэргэжлээ таниулах сайн дурын ажлын туршлага хуримтлуулах болно.
Өмнөх жилүүдийн мэдээллийг https://www.wemongolia.org/stem-scholarship холбоосноос сонирхон уншина уу.




Comments