top of page

STEM хөтөлбөрийн тэтгэлэг гардуулах ёслол амжилттай өндөрлөлөө

WE Mongolia ТББ-аас 2023-2024 онд хэрэгжүүлэх "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтээ 2023 оны 12-р сарын 26-ны өдөр Монгол улсын их сургууль дээр амжилттай зохион байгууллаа.



Нээлтийн ёслолд МУИС-ийн эрдэмтэн профессорууд, хамтрагч байгууллагуудын төлөөлөл тус тус оролцож, олон шалгууруудыг даван STEM салбарт охидыг дэмжих хөтөлбөрт сонгон шалгарсан дараах 8 оюутанд баяр хүргэн тэтгэлэгийн батламж гардууллаа.



 МУИС:

Т. Мөнгөнцэцэг (мэдээллийн технологи), Б. Саранзаяа (мэдээллийн технологи)

Е. Шүр (програм хангамж), Б. Хүслэн (мэдээллийн технологи), Б. Доржнамжаа (програм хангамж)


Эмпасофт Технологийн Сургууль:

Н. Хулан - (кибер аюулгүй байдал), Г. Ариун-эрдэнэ (AI инженеринг), Л. Дэлгэрмаа (кибер аюулгүй байдал)


Энэ жилийн хөтөлбөрийн онцлогыг дурдвал, WE Mongolia, Эмпасофт Технологийн Сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулиас жил бүр 3 оюутан уг хөтөлбөрт хамрагдах юм. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд зорилтот бүлгийн ахлах ангийн охидод зориулсан код бичих зуны сургалтанд оролцох охидын тоо мөн нэмэгдэж буйг дуулгахад таатай байна.


"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол улсын ууган их сургуульд өлгийдөн авч, өнөөдрийн түвшинд хүртэл дэмжин ирсэн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч, профессор Н. Оюун-эрдэнэ, Оюутны хөгжлийн төвийн хамт олонд тусгайлан талархлаа илэрхийлье!




Нээлтийн ёслол, "Кофе Нэтворкинг" арга хэмжээг өнөр өтгөн, үр бүтээлтэй зохион байгуулсан Монгол дахь салбарын захирал Б. Оюу тэргүүтэй сайн дурын багийн гишүүд (зөвлөх П.Хорлоо, Энххорол, зохицуулагч Ж. Бурмаа нар) -дээ маш их баярлалаа!


 

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн 2022-2023 оны хичээлийн жилийн талаарх товч мэдээллийг доорх видеоноос үзнэ үү.







145 views0 comments
bottom of page