top of page

2023-2024 оны "STEM Салбарт Охидыг Дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Updated: Nov 15, 2023

“WE Mongolia” ТББ-аас жил бүр хэрэгжүүлж буй “STEM салбарт охидыг дэмжих” хөтөлбөрийн 2023-2024 оны бүртгэл эхэллээ.


Энэ жил WE Mongolia хөтөлбөрийнхөө хүрээг тэлж Эмпасофт Технологийн Сургуультай хамтран ажиллах болсон баяртай мэдээг та бүхэнтэй хуваалцаж байгаад таатай байна.


Энэхүү тэтгэлэгийн онцлог нь шалгарсан оюутан тус бүрт 1,000,000 төгрөгийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна тухайн охидыг зургаан сарын хугацаанд нийт 80 гаруй цагийн сургалт, уулзалт, арга хэмжээнд хамруулж хувь хүний хөгжлийг олон талаас нь дэмждэгээрээ онцлог юм. Хөтөлбөрийн эцэст “Шилдэг Оюутан” шалгаруулах бөгөөд тухайн оюутанг “Women in Tech” – дэлхийн хөдөлгөөний Ази Номхон Далайн орнуудын шилдэг охидыг шалгаруулах шагналд нэр дэвшүүлнэ. Бүх арга хэмжээнд тасралтгүй оролцсон бөгөөд тодорхой шалгуурыг хангасан оюутнуудад зөөврийн компьютер олгоно.

Өргөдлийн маягт, бусад холбогдох мэдээллийг дараах холбоосноос уншин танилцана уу:


Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн төвийн тэтгэлэг хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна. Мэдээлэл авах утас: 77307730-1514, 3400, enkhtaivan_ts@num.edu.mn


Та бүхнийг өнгөрсөн хичээлийн жилд хэрэгжүүлсэн хөтөлбөрийн тайлантай танилцахыг урьж байна.


Хөтөлбөртэй холбогдох бусад мэдээллийг манай https://www.wemongolia.org/stem-scholarship цахим хуудаснаас сонирхоно уу.

333 views0 comments
bottom of page