top of page

STEM тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхлэхэд 7 хоног үлдлээ



МУИС-ийн 2-р түвшиний оюутнуудын анхааралд:


WE Mongolia TББ-гаас 2022-2023 оны хичээлийн жилд хэрэгжүүлэх "STEM салбарт суралцах охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бүртгэл 2022 оны 10-р сарын 10-нд эхэлнэ.


Энэхүү тэтгэлэг нь технологийн эринд зайлшгүй шаардлагатай ур чадвар, хувь хүний хөгжилд суурилсан цогц хөтөлбөрийг агуулсан бөгөөд нийгмийн хэвшмэл ойлголтыг эвдэн өөрийн хүсэл мөрөөдөлдөө хүрэх боломжийг таниулан нээж өгч буйгаараа онцлог юм. Техникийн ур чадварыг хөгжүүлэх мастер хичээл, менторшип, Англи хэл, хувь хүний хөгжлийн сургалт, семинарт хамрагдан мэдлэг, мэдээллийн хязгаараа тэлж, хувь хүний үнэлэмж, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхээс гадна мэргэжлээ таниулах нийгэмд тустай ажил хийж туршлага хуримтлуулах энэхүү боломжийг бүү алдаарай!


Тэтгэлэгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС, эцсийн шатны шалгаруулалтыг WE Mongolia ТББ хийнэ. Бүртгэл, сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 10-р сарын 10-ны өдөр зарлах болно.


2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн хөтөлбөртэй холбогдсон мэдээллийг доорх холбоосноос сонирхоно уу.





181 views1 comment
bottom of page