top of page

2021 STEM тэтгэлэгт хөтөлбөр: Тэтгэлэгийн батламж гардуулав

Updated: Jun 22, 2022

2021-2022 онд хэрэгжүүлэх "STEМ салбарт суралцах охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн эцсийн шатанд дараах 5 оюутан шалгарч батламжаа албан ёсоор хүлээн авлаа.


1. Ганболдын Мөнхцэцэг (програм хангамж) 2. Баатарцогтын Бямбацэцэг (статистик) 3. Банзрагчийн Болормаа (мэдээллийн технологи) 4. Эрдэнэбатын Намуунзул (програм хангамж) 5. Баяртогтохын Хонгорзул (мэдээллийн технологи)



Хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг зохион байгуулж, шалгарсан оюутнуудад улам их амжилт гаргахыг ерөөж, урам хайрласан Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн туслах Н.Оюундарьдаа талархлаа илэрхийлье!


Бидний ажиллагааг тууштай дэмжин үнэтэй цагаа харамгүй хандивласан, хамтын ажиллагааны гүүр, сайн үйлсийн элч, найдвартай төлөөлөгч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П.Хорлоо, СХД-ийн засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххоролдоо маш их баярлалаа!


Ёслолын ажиллагааны талаарх дэлгэрэнгүйг МУИС-ийн цахим хуудасны мэдээнээс уншина уу: https://news.num.edu.mn/


98 views0 comments

Comments


bottom of page