top of page

Орон нутгаас шилжин ирсэн оюутнуудыг STEM тэтгэлэгт оролцохыг урьж байна!

Updated: Jun 22, 2022

2021 оны 8-р сард STEM салбарт суралцах охидыг дэмжих чиглэлээр МУИС-тай Хамтын Ажиллагааны Гэрээ байгуулсны хүрээнд өнөөдөр бид тэтгэлэгт хөтөлбөрөө албан ёсоор зарлаж байна.

STEM тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн аль нэг чиглэлээр суралцан, улмаар мэргэжлээрээ ажиллах чин хүсэлтэй, сурлага сайтай таван эмэгтэй оюутныг дэмжин, санхүүгийн болон техникийн тусламж үзүүлэх юм. Тэтгэлэгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС, эцсийн шатны шалгаруулалтыг WE Mongolia ТББ, Микрософтын эмэгтэй инженерүүдтэй хамтран хийнэ.


STEM тэтгэлэгийн хүрээнд жил бүр 2-р түвшний 5 эмэгтэй оюутныг шалгаруулан, тус бүр 500,000 төгрөгийн тэтгэлэг олгохоос гадна шалгарсан оюутнуудыг тухайн жилийн хичээлийн явцад техникийн ур чадварыг хөгжүүлэх, Англи хэл, хувь хүний хөгжлийн сургалт, семинарт оролцох боломжоор хангана.


Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа:

2021 оны 11 дүгээр сарын 10 -ний өдрийн 12:00 цаг


Тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт, өргөдлийг маягт зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн Оюутан, Төгсөгчийн Хэлтсийн энэ холбоосноос хүлээн авна уу.


Та бүхэндээ амжилт хүсье!




73 views0 comments
bottom of page