top of page
Writer's pictureЦ. Сараа

"Pro Bono" хуулийн үйлчилгээ гэж юу вэ?

Updated: Jul 16, 2022



"Pro bono publico" гэдэг нь "хүний сайн сайхны төлөө" гэсэн утгатай латин хэллэг бөгөөд эрх зүйн орчинд товчлоод "pro bono" гэж дангаар нь хэрэглэх нь түгээмэл. Орчин үед нийгмийн хариуцлагын хүрээнд, үнэгүй эсвэл хөнгөлттэй тарифаар хуулийн үйлчилгээ үзүүлэхэд голдуу хэрэглэгддэг.


Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хүн бүр хуулиа эрхэмлэн дээдлэн, шударга ёсыг хүн бүрт эрх тэгш хүргэх нийгмийн хариуцлагыг ухамсарлан, зарим хуулийн үйлчилгээг тодорхой шаардлагатай үйлчүүлэгчдэд үнэгүй үзүүлдэг.

АНУ-ын Хууль Зүйн Яамнаас "Үнэгүй Хуулийн Үйлчилгээ Үзүүлдэг Байгууллагуудын Жагсаалт" (The List of Pro Bono Legal Service Providers)-ыг эмхлэн гаргадаг бөгөөд уг жагсаалтанд жилд наад зах нь 50 цагийн үнэгүй үйлчилгээ үзүүлдэг өмгөөлөгчид, ашгийн бус байгууллагуудын мэдээлэл багтсан байдаг.


Энэ жагсаалтыг цагаачлалын шүүхэд дуудагдсан хуулийн этгээдэд өгдөг. https://www.justice.gov/…/list-pro-bono-legal-service-provi… Жич: Хэрэв мужийн нэрсийн жагсаалт, газрын зурагны аль нэгэн дээр танай мужийн нэр идэвхжихгүй байвал, ийнхүү үнэгүй үйлчилгээ явуулдаг байгууллага хараахан байхгүй эсвэл Жагсаалтанд бүртгүүлээгүй гэсэн үг.

79 views0 comments

Comments


bottom of page