top of page
Writer's pictureWE Mongolia

Эрүүл Мэндийн Даатгалын (Компаниудын) Төрөл, Түгээмэл Нэр Томьёо

Эх сурвалж: https://www.facebook.com/tuguldur.official/


1.HMO (Health Maintenance Organization) - Хямд, өртөг багатай. Даатгуулагчаас заавал өрхийн эмчтэй байх, улмаар нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхийн тулд заавал өрхийн эмчээс тодорхойлолт заавар авсан байхыг шаарддаг. Out-of-Network эмч эмнэлэгт үзүүлсэн нөхцөлд хариуцлага хүлээхгүй байж болно. Энэ төрлийн даатгалын компаний томоохон төлөөлөл нь Kaiser Permanente юм. www.kp.org


2. PPO (Preferred Provider Organization, мөн EPO, PPO, POS гэсэн өөр хулилбарууд бий)- HMO-тэй харьцуулахад сарын төлбөр харьцангүй үнэтэй, өртөг өндөр даатгалын төрөл юм. Давуу тал нь даатгуулагчаас заавал өрхийн эмчтэй байхыг шаардахгүй, тиймээс нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд тодорхойлолт заавар шаардлагаггүй. Мөн эмч эмнэлгийн сонголт өргөн. Энэ төрлийн даатгалын компаниудын төлөөлөл нь Cigna

(https://www.cigna.com/), Aetna (https://www.aetna.com/) , Humana (https://www.humana.com/ ) зэрэг байж болно.


Түгээмэл нэр томьёо:


- Health insurance (Coverage)- Эрүүл мэндийн даатгал

- Auto insurance - Авто (машины) даатгал

- Life insurance - Амь насны даатгал

- Individual plan- Хувь (ганц бие) хүний эрүүл мэндийн даатгал

- Family plan - Гэр бүлийн эрүүл мэндийн даатгал

- Dental coverage - Шүдний даатгал

- Vision coverage - Хараа/ нүдний даатгал;

- PCP (Primary Care Physician) - Өрхийн эмч

- Insurance Premium - Даатгалын (сарын) төлбөр

- Co-Insurance - (Эрүүл мэндийн) эмчилгээ, үйлчилгээний нийт зардлын даатгалд хамаарах дүнгээс даатгуулагч (хувь хүн/ гэр бүл)-ийн хариуцах хувь


Deductible - Даатгалын гэрээний хугацаанд даатгалын компани төлбөр төлж эхлэхээс өмнө хувь хүн/ гэр бүлийн хариуцаж төлөхөөр тохирсон тодорхой мөнгөн дүн. (Co-Insurance-тэй хамаарахгүй)


Out-of-Pocket- Maximum - Нэг (даатгалын гэрээт) жилийн хугацаанд хувь хүн/ өрхөөс гарч болох нийт мөнгөн төлбөрийн дээд хязгаар. Энэ нь хувь хүн/ гэр бүлийг гэрээний хугацаанд хүлээх санхүүгийн хариуцлагыг хязгаарлах хуулийн чухал зохицуулалт юм.

Copay (Co-Payment)- Өрхийн болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх, лабораторийн шинжилгээ хийлгэх, жороор болон жоргүй эм худалдан авах бүрт хувь хүн/ гэр бүлийн хариуцаж төлөх тодорхой мөнгөн дүн. Co-Insurance болон Deductible-тэй хамаарахгүй.


In-Network Providers - Даатгалын компаниудын өөрийн мэдлийн эмнэлэг, гэрээт эмч, эсвэл эмчилгээ, үйлчилгээг хөнгөлөлттэй өртгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан тодорхой нэр бүхий эмч, эмнэлэгүүд. Даатгалын гэрээнд заасан хөнгөлөлт үйлчилгээг бүрэн авахын тулд In-Network эмч, эмнэлэгээс эмчилгээ үйлчилгээ авахыг шаарддаг

Out-of-Network Providers - Даатгалын компаниудын гэрээт In-Network эмч эмнэлэгт хамаарахгүй эмч эмнэлэг. Яаралтай тусламж үйлчилгээ (Emergency Room) -с бусад нөхцөлд Out-of-Network эмч эмнэлгээс эмчилгээ үйлчилгээ авсан нөхцөлд (даатгалын гэрээнээс хамаарч) даатгалын компани огт хариуцлага хүлээхгүй, эсвэл ердийнхөөс бага хэмжээний хариуцлага хүлээж болно.

Томоохон мужуудын MediCaid даатгалын албан ёсны вэбсайтууд:


MediCaid даатгалын албан ёсны төв вэбсайт: https://www.medicaid.gov/


Comentarios


bottom of page