top of page

АНУ-ын элит коллеж, их дээд сургуульд тэтгэлэгтэй элсэх боломжийг бүү алдаарай!

Updated: Jun 21, 2022

2020 оны 8-р сарын 5

QuestBridge байгууллага нь АНУ-ын 44 коллеж, их дээд сургуулиудтай түншлэн, жил бүр NATIONAL COLLEGE MATCH тэтгэлэгт хөтөлбөр зарлан бага орлоготой айлын, оюуны өндөр чадавхитай хүүхдүүдийг АНУ-ын элит коллеж, их сургуулиудтай холбон тэтгэлэгтэй суралцах боломжийг олгодог.


National College Match тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад цагаачлалын статус үл хамаарах боловч цөөн хэдэн сургуулиуд зөвхөн Америкийн иргэн, байнгын оршин суугчдын өргөдлийг харгалзан үздэг байна. АНУ-д амьдарч байгаа бичиг баримтгүй ахлах ангийн оюутнуудын өргөдлийг хүлээн авдаг коллеж, их сургуулиудын жагсаалтыг доорх холбоосноос үзнэ үү:

https://www.questbridge.org/…/additional-citizenship-requir… Гол шалгуур нь SAT оноо 1280-ээс дээш, өрхийн орлого нь жилийн $65,000-аас доош байх ёстой бөгөөд бусад шалгуур, шаардлагаас чөлөөлөгдөх нөхцлүүд, шийдвэр гаргахад нөлөөлдөг хүчин зүйлсүүдийн талаар доорх холбоосноос уншина уу. https://www.questbridge.org/…/national-co…/who-should-apply… Түншлэгч их дээд сургуулиудын жагсаалт, тэдний шалгууруудыг судлаарай! https://www.questbridge.org/…/national-college-ma…/rankings… Энэ жилийн тэтгэлэгт хамрагдах сүүлийн хугацаа 9-Р САРЫН 29! Та нартаа амжилт хүсье!

Эх сурвалж: https://www.questbridge.org/

Kommentare


bottom of page