top of page

Америкийн их, дээд сургууль, коллежид шаардагддаг материалуудын жагсаалт


Америкийн их, дээд сургууль, коллежид анкет өгөхөд хамгийн түгээмэл шаардагддаг материалуудын жагсаалтыг энд орууллаа.

Түгээмэл шаардагдах материалууд:


  1. Англи хэлний шалгалтын оноо. Англи хэлний олон янзын шалгалт байдаг боловч Монголчуудын хамгийн түгээмэл өгдөг шалгалтууд нь TOEFL, IELTS хоёр юм. Сургууль бүр өөр өөр оноо шаарддаг ч доод тал нь TOEFL IBT дээр 80 эсвэл IELTS дээр 6.5 оноо авсан байхад олон сургуулийн шаардлагыг хангадаг. Сургуулийн чанар сайжрах тусам хэлний онооны шаардлага өссөөр TOEFL IBT 100, IELTS 7.5-аас дээш оноотой байхыг шаардах сургуулиуд ч бий. Харин дийлэнх community college-үүд TOEFL IBT дээр 60, IELTS дээр 5.0 авсан байхыг шаардана.

  2. Сурлагын дүнгийн жагсаалт. Монгол хэл дээр бичигдсэн сурлагын дүнгийн жагсаалтыг заавал Англи хэл рүү орчуулсан байхыг шаардана. Үүнийг төгссөн дунд сургуулиас нь цахим хаягаар эх хувийнх нь хамт шууд явуулах ёстой байдаг. Өргөлдөл гаргагч өөрөө явуулж болдоггүй.

  3. Тодорхойлолт. Хичээл зааж байсан 3 хүртэлх багшаас тодорхойлолт ирүүлэхийг шаардана. Үүнийг сурагч багшаасаа авч явуулахгүй. Багш нар өөрсдийн цахим хаягнаасаа таны өргөдөл өгсөн сургуулийн цахим хаяг руу шууд явуулна. Өргөдөл гаргагч зөвхөн багшийн нэрийг холбогдох имэйл хаягийн хамт анкет өгч байгаа сургуульдаа илгээдэг.

  4. Төгсөж буй дунд сургуулийн танилцуулга. Үүнийг таны төгсөж буй дунд сургуулийн захиргаа цахимаар шууд явуулах ёстой. Сургууль бүр өөр өөрийн онцлогтой байдаг тул өргөдөл гаргагч ямар ахлах сургууль төгссөнийг эндээс олж мэдэх зорилготойгоор энэ материалыг шаарддаг.

Бүх анкетыг цахимаар өгнө. Хэдийгээр сургуулиуд өөр өөрийн цахим анкеттай ч бүх сургуулиудын анкетийг нэгдсэн нэг цахим хаягаар авдаг систем байдаг. Олон сургуульд анкет өгөх хүүхдүүд тэрхүү нэгдсэн цахим анкетийг бөглөвөл дараагийн сургуулийн анкетийг бөглөхөд нэг мэдээллийг давтан оруулахгүйгээр цаг хэмнэж болдог. Нэгдсэн цахим анкетийг www.commonapp.org хаягаар орж бөглөнө.

Дээрх материалуудаас гадна, анкет бөглөж байх явцад олон янзын асуултууд гарч ирнэ. Үүнд:

  1. Нийгмийн туст хөдөлмөрт хэрхэн оролцдог вэ? Сайн дурын ямар ямар ажил хийж байсан бэ? Ямар спортоор хичээллэдэг вэ гэх мэтээр. Хариулахдаа ийм юм хийдэггүй бол хийдэггүй гэдгээ бичнэ. Заавал ийм зүйлүүдийг хийсэн байх шаардлагатай биш. Гэхдээ энэ ямар чухал асуулт болохыг миний дараагийн постноос та бүхэн унших болно.

  2. Эссэ-ний асуултууд гарч ирнэ. Эссэнүүдийг заавал бичиж цахим анкет руу оруулна.

  3. Хэрэв тухайн сургууль таныг авах шийдвэр гаргавал сургалтын зардал, амьжиргааны өртгөө даагаад сурч чадна гэдгээ харуулсан санхүүгийн баталгаа үзүүлэх шаардлагатай болно.

160 views0 comments
bottom of page