top of page

Алекстай Хамт Кодлоё! (1-р Хичээл)

Updated: Oct 1, 2021

Контент бэлтгэсэн:

АНУ-ын Марилэнд мужид амьдардаг ахлах ангийн сурагч Александр Финч


"Компьютерийн Ухаан ба Тоглоом Кодлох" тухай удиртгал хичээл


"Компьютерийн Ухаан ба Тоглоом Кодлох" тухай удиртгал хичээл

Women Empowerment Mongolia TББ-аас "Мэдлэгээ Хуваалцая!" шинэ буланг та бүхэндээ зориулан нээж байна. Энэхүү булангийн гол зорилго нь сурсан мэдлэг боловсрол, хобби, ур чадвараа бусадтай хуваалцах замаар нэг нэгнийхээ авьяас ур чадварыг хөгжүүлэх, шинээр хоббид суралцах, бүтээлч сэтгэлгээг урамшуулах, сонирхсон чиглэлээр мэдлэгээ тэлэх, орчин үетэйгээ хөл зэрэгцүүлэн өөртөө итгэлтэйгээр алхахад нь тус дэм болох юм.

Энэ булангийнхаа эхний дугаарыг "АЛЕКСТАЙ ХАМТ КОДЛОЁ!" богино хэмжээний цуврал хичээлээр эхэлж байна. Энэхүү цуврал нь анхан болон дунд шатны хичээлүүдийг хамрах бөгөөд 10-аас дээш насныханд зориулагдсан болно. ХИЧЭЭЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР ЯВАГДАНА. Энэхүү хичээлийн онцлог нь ерөнхий боловсролын сурагч үе тэнгийнхэндээ хичээл зааж, мэдлэгээ хуваалцаж байгаагаараа онцлог юм.

Цувралыг АНУ-ын Марилэнд мужид амьдардаг ахлах ангийн сурагч Александр Финч хөтлөн явуулна. Түүний олон авьяас, хоббины нэг нь компьютерийн ухаан ба програмчлал юм. Тэрээр энэ чиглэлээр гүнзгийрүүлсэн шатны ангид суралцдаг бөгөөд энэ удаа өөрийн сурсан мэдлэгээ дунд ангийн дүү нар төдийгүй кодын анхан шатны мэдлэг олохыг хүссэн бүх хүмүүст зориулж бэлдсэнийг та бүхэндээ үүгээр хүргэж байна. Өнөөдөр "компьютерийн тоглоом" гэсэн нэр томьёог мэдэхгүй хүн байхгүй гэхэд буруудахгүй байх. Харин энэ тоглоом хэрхэн бүтдэгийг та нар сонирхож байсан уу? Тухайлбал, дүрс хөдөлгөөнд яаж оруулдаг, дэлгэцэн дээр хэрхэн амьдруулах г.м


Энэхүү хичээлээр компьютерийн ухаан, програм ба техник хангамж, Scratch платформ, blocked code, visual scripting system, binary гэх мэт ерөнхий ойлголтыг өгөх болно.

Та бүхэндээ амжилт хүсье!

24 views0 comments
bottom of page