top of page

Америк, Монгол дахь охидын уулзалт

Updated: Jun 16, 2022

АНУ дахь WE Mongolia TББ-ын дэргэдэх GENZ@WE Mongolia охидын багийн санаачлагаар "Bridge Between Us" төслийн хүрээнд Монголын охидын холбоо, Сонгинохайрхан Дүүргийн Хүүхдийн Холбооны охидын төлөөлөлтэй ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ хийлээ.

Уулзалтын эхэнд охидууд маань өөр хоорондоо танилцаж сонирхол, хоббигоо хуваалцан "мөс хагалж", дараа нь байгууллагынхаа зорилго, хийсэн болон хийхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар харилцан мэдээлэл солилцов. Чөлөөт ярилцлагын үеэр цаашид хамтран ажиллах чиглэлүүд, боломжийн талаар саналаа солилцлоо. Уулзалт англи, монгол хэл дээр явагдаж, амжилттай өндөрлөлөө.


Энэхүү уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн СХД-ийн Засаг Даргын Тамгын Газрын Нийгмийн Хөгжлийн Газар Enkhkhorol Chimed, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Хэлтэст маш их баярлалаа!

48 views0 comments
bottom of page