top of page

2021 STEM тэтгэлэгт хөтөлбөр: "Охидын Манлайлал" семинар

Updated: May 11, 2023

WE Mongolia ТББ нь "STEM салбарт суралцах охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан, Монголын Охидын Бэхи Холбоотой хамтран "Охидын манлайлал, улс төрийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх нь яагаад чухал вэ?" сэдэвт семинар амжилттай зохион байгуулав.

ЭЗОС-ийн үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Ц. Бүжидмаа (PhD) багш хүндэт илтгэгчээр оролцон, нийгмийн хэвшмэл ойлголт, жендэрийн тэгш бус байдал ба эмэгтэйчүүдийн эрх, охид, эмэгтэйчүүдийн өнөөдрийн тулгамдсан асуудлуудын талаар сонирхолтой лекц уншлаа.

"Охидын Манлайлал" семинараар 2021-2022 оны хичээлийн жилийн STEM тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй цуврал сургалтууд ийнхүү өндөрлөж байна.

Өнгөрсөн 6 сарын хугацаанд хамтран ажилласан бүх менторууд, албан байгууллагууд, тэдний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!








120 views0 comments
bottom of page