STEM тэтгэлэгт хөтөлбөрийн төлөвлөгөө танилцуулах цахим уулзалт

WE Mongolia TББ-гын хамт олон жил бүр зохион байгуулах 6 сарын STEM тэтгэлэгт хөтөлбөрт сонгон шалгарсан 5 оюутныг хүлээн авч цахим уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тус хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүд, оролцогчдын үүрэг, хэрхэн идэвхи санаачлагатай суралцах талаар танилцуулж холбогдох асуултанд хариулан, энэхүү хөтөлбөрөөр олгож буй боломжийг хүсэл мөрөөдөлдөө хүрэх гүүр болгон ашиглахыг зөвлөв.


WE Mongolia ТББ-нь "STEM салбарт суралцах охидыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр"-ийнхээ хүрээнд МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2021 оны 11-р сард сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулж тус их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн 2-р түвшинд суралцаж буй доорх 5 оюутныг шалгаруулан тэтгэлэг олгосон билээ:


1. Ганболдын Мөнхцэцэг (програм хангамж)

2. Баатарцогтын Бямбацэцэг (статистик)

3. Банзрагчийн Болормаа (мэдээллийн технологи)