top of page

АНУ-ын Нийгмийн Тухай Түргэвчилсэн Хичээл: (5-р Хэсэг)

Updated: Oct 21, 2021

2020 оны 4-р сарын 25


US Civic Lessons 101

(Acуулт/Хариулт 48-70)

Сайхан амарцгааж байна уу?


Энэ 7 хоногт бид дараах асуулт, хариултуудыг орчуулан бэлтгэлээ. Үүнд: 1. АНУ-ын ЗАСАГЛАЛ бүлгийн Иргэний Эрх, Үүргүүд (48-57) 2. АМЕРИКИЙН ТҮҮХ: Колончлолын Үе ба Тусгаар Тогтнол (58-70)


Дараагийн 7 хоногт бид үлдсэн 30 асуулт/хариултуудыг та бүхэндээ толилуулна. * Америкийн түүх: Орчин цагийн түүхэн гол үйл явдлууд * Америкийн бахархал: Газар нутаг, бэлэг тэмдэг, баярын өдрүүд


АНУ-ЫН ҮНДСЭН ХУУЛИЙН КОНВЕНЦИЙН ТУХАЙ ТОВЧХОН

1787 оны 5-р сарын 25-наас 9-р сарын 17-ны хооронд Род Айлэнд (Rhode Island)-ээс бусад анхны 12 колони мужийн төлөөлөгчид Пеннсилваниа мужийн Филадельфиа хотод Үндсэн Хуулийн Чуулганд (Constitution Convention) оролцсон. Энэ Чуулганы зорилго нь Конфедерацийн Үндсэн Хуулийг (Articles of Confederation) шинэчлэх байв. Энэхүү Үндсэн Хуулийн Чуулганыг түүх сурвалжид Филадельфиагийн Чуулган, Холбооны Чуулган, Филадельфигийн Дээд Чуулган гэх мэтээр тэмдэглэсэн байдаг.


Конфедерацийн Үндсэн Хууль гэж юу вэ?


АНУ-ын шинээр бүрэлдсэн анхны 13 колони улсуудын хооронд байгуулсан “гэрээ” бөгөөд төвлөрсөн засаглаглалтай байхын сацуу муж бүр өөрсдөө засаглах бүрэн эрхийг баталсан анхны Үндсэн Хууль юм. Энэ хууль нь 1781 оны 3-р сарын 1-нээс 1789 оны 3-р сарын 4-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байсан.


Яагаад Конфедерацийн Үндсэн Хуулийг өөрчлөх шаардлагатай болсон бэ?


Конфедерацийн Үндсэн Хуулийн төслийг анх 1776 онд Жон Дикинсон (John Dickinson) боловсруулахдаа хүчирхэг төвлөрсөн Засгийн Газартай байх нөхцөл заалтууд оруулсан байдаг. Гэвч мужуудын бие даасан байдлыг дэмжигч үзлийг баримтлагчид хэт төвлөрсөн хүчирхэг Засгийн Газартай байхаас болгоомжилж уг “гэрээний” төслийг батлахаас татгалзсан олон жил маргалдан хойшлуулсны эцэст 1781 онд Конфедерацийн Үндсэн Хуулийг баталсан. Харамсалтай нь энэ Хуулиар Холбооны Засгийн Газар татвар ноогдуулах эрхгүй; хүн амын тооноос үл хамааран муж бүр Конгресст зөвхөн нэг суудалтай; Конгресс гадаад болон муж хоорондын худалдааг зохицуулах эрхгүй; муж бүр өөрсдийн мөнгөн дэвсгэрт хэвлэх эрхтэй; Конгрессоос баталсан хуулийг мөрдөн хэрэгжүүлэх гүйцэтгэх засаглал байхгүй; үндэсний шүүх засаглалгүй; Конгресс 9/13 олонхын саналаар хууль батлах зэрэг хязгаарлагдмал эрх мэдэлтэй байв. Ийнхүү сул засаглалын дор эдийн засаг, цэргийн хүч доройтож байгаа нь тодорхой болсоны улмаас Конфедерацийн Үндсэн Хуулийг шинэчлэх шаардлага гарч ирсэн. Ялангуяа 1786 онд баруун Массачуситс мужид гарсан Шэйгийн Бослого (Shay’s Rebellion)-ыг намжаахад Холбооны Засгийн Газар нь хамтарсан цэргийн хүчийг эмхлэн бүрдүүлэх хүчин чадалгүй байсан нь Конфедерацийн Үндсэн Хуулийг шинэчлэх гол түүхэн мөч байсан гэж үздэг.


Үндсэн Хуулийн Чуулганаар ямар үр дүн гарсан бэ?


Нэгэнт бүрэлдсэн нөхцөл байдлыг харгалзан Конфедерацийн Үндсэн Хуулийг хүчингүй болгон Холбооны Засгийн Газрын бүтцийг дахин тодорхойлсон цоо шинэ Үндсэн Хууль боловсруулсан. Уг чуулганд оролцсон 74 төлөөлөгчөөс зөвхөн 39 нь шинэ Үндсэн Хуулийн төслийг баталсан.


“Federalist Papers” гэж юу вэ?


1787 оны 10-р сард шинэ АНУ-ын Үндсэн Хуулийн төслийг мужууд батлахыг уриалсан анхны нийтлэл “Independent Journal”-д хэвлэгджээ. Шинэ Үндсэн Хуулийг дэмжигчдийн нөлөө бүхий гол төлөөлөгчид болох Александр Хамилтон (Alexander Hamilton), Жэймэс Мадисон (James Madison), Жон Жэй (Жон Жэй) нар “Нью Йорк Мужийн Иргэдэд” хэмээн гарчиглан 1787-1788 оны хугацаанд нийт 85 цувралыг тус мужийн хэд хэдэн хэвлэлд “Publius” хэмээн нууц нэр дор нийтэлж байв. Эхний 77 цуврал, Жэймэс Мадисоны “Федералист 10” нийтлэл нь 1788 онд зөвхөн сонинд төдийгүй “The Federalist” номонд хэвлэгдсэн бөгөөд энэ нь АНУ-ын улс төрийн хамгийн чухал түүхэн баримт бичгүүдийн нэг юм.



САНАМЖ АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Газраас зарим асуултад хэд хэдэн янзын хариу бичсэн бөгөөд бүгд зөв хариултууд гэдгийг сануулая. Өөрөөр хэлбэл энэ тэст нь буруу, зөв олон хариултаас нэг зөв/буруу хариултыг сонгодог тэст биш. Жишээ нь: 1,6-р асуултуудын хариуг харцгаая:


6) Үндсэн хуулийн 1-р нэмэлтэнд тунхагласан хүний эрхүүдээс нэг эрх буюу эрх чөлөөг нэрлэнэ үү? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, зөвхөн НЭГ хариултыг л сонгон нэрлэнэ.) * Үг хэлэх * Шашин шүтэх * Эвлэлдэн нэгдэх * Хэвлэн мэдээлэх * Засгийн газарт өргөдөл өргөн барих


1) Үндсэн хууль ямар үүрэгтэй вэ? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, БҮХ хариултыг нэрлэнэ. Учир нь "нэг үүрэг"-ийг гэж тусгайлан асуугаагүй) * Засгийн Газрыг эмхлэн байгуулах * Засгийн Газрын эрх үүрэг, хэм хэмжээг тогтоох * Америк хүний суурь эрхийг хамгаалах


За ингээд эхэлцгээе! Бүгдэд нь амжилт :-)


46 views0 comments
bottom of page