2019 оны 12-р сарын 7
АНУ-ын ахлах сургуулийн сурагчид 9-р ангиасаа эхлэн мэргэжлээ сонгох, академийн дараагийн шат руу өгсөх бэлтгэлээ хангаж эхэлдэг. Ялангуяа 12-р ангийнхан 9 сард хичээл эхэлмэгц, коллеж, их дээд сургуульд элсэх ACT, SAT шалгалтуудад бэлдэж, сонирхсон сургуулиудынхаа жагсаалтыг гаргах, судлах, элсэлтийн эссэй болон намтраа бичих, ярилцлаганд бэлдэх, чиглүүлэгч багштайгаа зөвлөлдөх, нэмэлт дугуйлан курст явах гээд туйлын завгүй ачаалалттай болдог. Аливаа их дээд сургуульд орох, тэтгэлэгт хамрагдахад ерөнхий голч дүн, элсэлтийн шалгалтын онооноос гадна тухайн оюутны нийгмийн идэвхи, урлаг спорт, удирдах авьяас, сайн дурын ажилд оролцсон байдал их нөлөөлдөг учир тэдний ачаалал ийнхүү ихэсдэг байх талтай.
Сургуулиа сонгох судлахын хажуугаар АСТ, SAT-ийн алийг нь өгөх вэ гэсэн асуулт нэмэгдэж стрэссдүүлдэг учир энэ 2 элсэлтийн шалгалтын ерөнхий ялгааг тоймлон хүргэж байна. АСТ, SAT нь хоёулаа коллежид элсэх стандарт шалгалт бөгөөд 2 өөр байгууллагаас эрхлэн явуулдаг. АНУ-ын ихэнх их, дээд сургуулиуд аль алиных нь дүнг элсэлтийн босго оноо болгон хүлээн зөвшөөрдөг ба USNEWS.com-д мэдээлснээр, 2018 оны төгсөгчдөөс 2.1 сая нь SAT, 1.9 сая нь ACT өгсөн байна. Хэдийгээр дээрх 2 шалгалтыг зэрэг өгсөн төгсөгчдийн тоо тодорхой бус боловч, хоёуланг нь өгөх тохиолдол тийм ч ховор биш гэнэ. За ингээд SAT, ACT-ын гол ялгааг танилцуулая.
SAT (Scholastic Assessment Test) - ийг College Board ашгийн бус байгууллагаас хариуцан явуулдаг. Гол ялгаа нь: * 3 хэсгээс бүрддэг: 1) Унших, 2) Хэл бичиг, 3) Математик (4 - Эссэй бичих сонголт) * Мэдлэгээс илүү СЭТГЭН БОДОХ УР ЧАДВАРЫГ шалгахад чиглэгдсэн. * Үг хэллэг нь арай хүндэвтэр, зарим асуултыг хэдэн удаа давтан унших шаардлага гардаг. * Агуулга нь логик, учир шалтгаан ба бодох чадвар илүү шаардсан. * 154 асуулттай. * 3 цаг үргэлжилнэ. Нэг асуултанд дунджаар 1 минут 10 секунд зарцуулна. * Бага орлоготой, цөөнх үндэстний өрх бүлийг дэмжсэн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж өндөр. * Шалгалтын хураамж нь $47.50. (Эссэй бичих сонголтын хураамж орвол $64.50)
ACT (American College Testing) - ийг ACT Inc. ашгийн бус байгууллагаас хариуцан явуулдаг. Гол ялгаа нь: * Олон сонголт бүхий хариултаас сонгоно. 4 хэсгээс бүрддэг: 1) Англи хэл, 2) Математик, 3) Унших 4) Шинжлэх Ухаан. (5 - Бичгийн шалгалт өгөх сонголт) * Сэтгэн бодох ур чадвараас илүү, ерөнхий боловсролын сургуульд сурсан МЭДЛЭГИЙГ шалгахад чиглэгдсэн. *Агуулга нь илүү шинжлэх ухааны сэдэвтэй бөгөөд учир шалтгааны холбогдолтой шийдэл, хариу шаарддаг. * 215 асуулттай. * 2 цаг 55 минут үргэлжилнэ. Нэг асуултанд дунджаар 49 секунд зарцуулна. * АСТ өгөхөөр бүртгүүлэхэд $15,000 тэтгэлэг авах сугалаанд автоматаар хамрагдана. * 2020 оноос эхлэн оноогоо ахиулах давтан шалгалтыг хэсэгчлэн өгч болно. * Хураамж нь $50.50. (Бичгийн шалгалт өгөх сонголтын хураамж орвол $67)
Хэрэв тухайн шалгуулагч STEM (шинжлэх ухаан, технологи, инженеринг, математик) - д илүү сонирхолтой, ур чадвар өндөр бол SAT-ыг; хэл, бичгийн чадвар илүү бол ACT өгөхийг доор дурдсан блогд зөвлөсөн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон элсэлтийн шалгалтанд бэлтгэхтэй холбогдсон нэмэлт мэдээллүүдийг энэ линкнээс уншиж сонирхоорой: https://blog.prepscholar.com/act-vs-sat
PSAT, AP, IB, CLEP зэрэг элсэлтийн бусад шалгалтууд болон шалгалтанд хэрхэн бэлтгэх тухай зөвлөгөө, сургуулиа хэрхэн сонгох, Холбооны болон мужийн сургалтын тэтгэлэг, FAFSA сургалтын зээл зэрэг мэдээллүүдийг энэ линкнээс уншина уу:
Эх сурвалжууд: SAT: https://bigfuture.collegeboard.org/
ACT: https://www.act.org/
Comments