top of page

XX Зуунд АНУ-ын Оролцсон Дайнуудын Талаар Товчхон

Updated: Oct 3, 2022



ДЭЛХИЙН 1-Р ДАЙН. Дэлхийн 1-р дайн 1914 онд эхэлсэн бөгөөд АНУ 3 жилийн турш төвийг сахьсан байр суурьтай байв. Гэвч, Германы усан доогуур шумбагч онгоц АНУ, Их Британийн усан онгоц руу хийсэн удаа дараагийн халдлагаас гадна Германууд Мэксик улстай холбоо тогтоон АНУ-ын эсрэг дайн зарлахаар санаархаж байсан учраас 1917 онд АНУ дэлхийн 1-р дайнд албан ёсоор орсон гэж үздэг. Холбооны Хүчин (Их Британи, Франц, Итали, АНУ) Төвийн Хүчнийг (Герман, Австри-Унгар, Оттаманы Хаант улс) ялсаны дараа, 1919 онд байгуулсан Версалын Гэрээгээр дайн дуусгавар болсон бөгөөд Дэлхийн 1-р дайныг "бүх дайныг зогсоох Их Дайн" гэж нэрлэдэг. Дэлгэрэнгүйг энэ холбоосноос уншина уу:


ДЭЛХИЙН 2-Р ДАЙН. Герман улс Польшийг эзэлсний улмаас 1939 онд Дэлхийн 2-р дайн эхэлсэн. Франц, Их Британи улсууд Герман улсын эсрэг дайн зарлаж, Германууд Итали, Япон улстай эвсэн "Axis" Хүчнийг бий болгосон. Энэ дайны эхний үед АНУ мөн төвийг сахиж байснаас гадна Их Британид зэр зэвсэг, хангамжийн бараа нийлүүлж байсан. АНУ-аас цэргийн тусламж ийнхүү хүргэж байсан нь Герман улсад таалагдаагүй нь ойлгомжтой. 1941 оны 12-р сарын 7-нд Япон улс Хавайн Арлын Pearl Harbor дээр байрлаж байсан АНУ-ын Тэнгисийн цэргийн баазыг бөмбөгдсөний дараа АНУ нь Эвслийн Хүчинд нэгдэн (Франц, Их Британи, Зөвлөлт Холбоот Улс), Дэлхийн 2-р дайнд орж улмаар түүхэнд алдартай "D-Day" гэж нэрлэгддэг Францыг чөлөөлөх довтолгоог эхэлсэн. "D-Day" довтолгоо нь баруун Европыг Германчуудаас чөлөөлөх ялалтын суурийг тавьсан гэж үздэг. Дэлгэрэнгүйг энэ холбоосноос уншина уу:


СОЛОНГОСЫН ДАЙН. Энэ үеийн АНУ-ын гадаад бодлогын нэг чухал байр суурь бол коммунист нөлөөллийг өөрийн газар нутагт төдийгүй хилийн чанадад үл дэлгэрүүлэх явдал байлаа. Солонгосын дайны үед ЗХУ, АНУ-ын хоорондох үзэл бодлын зөрчилдөөн улам гүнзгийрч эхэлсэн. 1945 онд ЗХУ Солонгос улсыг Японы эзлэн түрэмгийлэлээс чөлөөлөх үед Солонгосоор дамжуулж Азийн бүс нутагт коммунизмын нөлөөллийн хүрээг тэлж болзошгүй аюулыг тооцон АНУ өөрийн цэргийн хүчийг Солонгосын хойгийн өмнөд хэсэг рүү илгээсэн байдаг. Хоёр их гүрний цэргийн хүчний давалгаанд Япон улс бууж өгсөн бөгөөд харин 1950 он гэхэд Cолонгосын Хойг улс төр, нийгмийн хөгжлийн онолын зөрүүгээс болж хойд хэсэгт нь коммунист үзэл, өмнөд хэсэгт нь ардчилсан үзэл ноёрхон хуваагдсан байлаа. Солонгосчуудын ирээдүйтэй холбогдон гарч ирсэн энэ асуудлыг хожим хэлэлцэн шийдэх зорилгоор АНУ, ЗХУ Солонгосын хойгийг өмнөд, хойд хэсэгт түр хувааж, 38-р өргөрөгийн параллель шугамаар зааглаад байв. Гэтэл 1950 оны 6-р сарын 25-ны өдөр Хойд Солонгосын цэргийн хүч Өмнөд Солонгосын хилийн 38-р параллель шугам руу нэвтэрсний улмаас энэ дайн эхэлсэн гэж үздэг. НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөл Хойд Солонгосын цэргийн дайралтыг "энхийн гэрээг эвдсэн" хэмээн буруушааж байв. Солонгосын дайн 1953 онд дуусгавар болж, Өмнөд ба Хойд Солонгос улсууд бие даан салан тусгаарласан. Дэлгэрэнгүйг энэ холбоосноос уншина уу:


ВЬЕТНАМЫН ДАЙН. Энэ дайн 1959-1975 оны хооронд үргэлжилсэн бөгөөд АНУ-ын хувьд хамгийн удаан оролцсон дайн байлаа. Тус улсын хойд хэсэгт коммунист нөлөөлөл давамгайлан өмнөд хэсгийнхэндээ шахалт үзүүлж байв. АНУ ардчилсан засаглалыг дэмжигч Вьетнамын өмнөд хэсгийнхэнд цэрэг хүчний дэмжлэг үзүүлж байсан боловч ЗХУ, АНУ-ын хоорондох хүйтэн дайн уг зөрчилдөөнийг улам гүнзгийрүүлж байсан. Энэ дайн Америкчуудыг дотор нь маш ихээр хагарал үүсгэж байсан учир Ерөнхийлөгч Ричард Никсон цэргийн хүчээ 1973 онд татсаны дараа 1975 онд Өмнөд Вьетнамын нийслэл Сайгон хотын уналтаар дайн өндөрлөсөн. Дэлгэрэнгүйг энэ холбоосноос уншина уу:


ПЕРСИЙН БУЛАНГИЙН ДАЙН. Энэ дайн 1990 оны 8-р сарын 2-нд Ирак Кувэйт рүү дайран түрэмгийлсэнээр эхэлсэн. Кувэйт дэхь тосны нөөц газруудыг эзэмших, Кувэйтэд төлөх Иракийн өрийг барагдуулахтай холбогдсон маргаанаас үүссэн зөрчил нь олон улсын эвслийг хамарсан дайн болов. 1990 оны 8-р сарын 3-нд НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлөөс Иракийг Кувэйтээс гарахыг шаардаж, 8-р сарын 6-нд НҮБ-аас Ирактай худалдаа хийхийг олон улсын хэмжээнд хорьсон боловч 8-р сарын 8-нд Ирак Кувэйтийг бүрэлдхүүндээ оруулсныг албан ёсоор зарлаж байв. Тус бүс нутагт учирч буй аюул занал, ялангуяа дэлхийн тосны хамгийн том үйлдвэрлэгч, экспортлогч Саудын Араб рүү хийх түрэмгий халдлагыг урьдчилан зогсоох үүднээс АНУ-аар удирдуулсан баруун Европын НАТО-гийн эвслийнхэн тус бүс нутагт цэргийн хүчээ нэгтгэж эхэлсэн. Энэ хугацаанд Ирак өөрсдийн цэргийн хүчийг 300,000 гаруй болгон зузаатгаж амжив. Тус оны 11-р сарын 29-нд НҮБ-ын Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 1991 оны 1-р сарын 15 гэхэд Ирак Кувэйтээс гарахгүй бол тус улсын эсрэг олон улсын хүч хэрэглэхийг зөвшөөрсөн. 700,000 гаруй цэргээс бүрдсэн (үүнээс 540,000 гаруй нь Америк цэргүүд) олон улсын эвслийн хүч 1991 оны 16-17-ны өдрүүдэд цэргийн довтолгоо хийж, нэг сарын дараа Иракын цэргүүдийг Кувэйтээс гаргаж, 2-р сарын 28нд гал зогсоосноо зарласан. Дэлгэрэнгүйг энэ холбоосноос уншина уу:

318 views0 comments

Comments


bottom of page