top of page

WE Mongolia Ази Номхон Далайн орнуудын шилдэг 5-д шалгарлаа

Updated: Oct 29, 2023

Өнгөрсөн 9-р сар манай хамт олны хувьд хамгийн сэтгэл догдлуулсан сар тохиолоо. "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөр маань Ази Номхон Далайн Орнуудын "Хамгийн үр нөлөөтэй санаачлага" шагналын номинацид нэр дэвшсэн байгууллагуудаас шилдэг 5-д шалгарсан тухай сайхан мэдээ хүлээн авсан билээ.

Women in Tech - дэлхийн хөдөлгөөнөөс жил бүр зохион байгуулдаг Ази Номхон Далайн орнуудын технологийн салбарын шилдгийг шалгаруулах 2023 Women In Tech APAC Forum & Awards чуулга уулзалт нь 2023 оны 10 сарын 25-ны өдөр Малайз улсын Куала Лампур хотноо амжилттай эхэллээ.

Photo credits: @Women in Tech

Энэхүү арга хэмжээнд тус бүс нутгаас шалгарсан технологийн салбарын шилдэг зуун зуун охид, эмэгтэйчүүд, байгууллагууд урилгаар оролцож буй бөгөөд Монголын багт WE Mongolia ТББ-гийг хамтран үүсгэн байгуулагч Microsoft-ийн принципл програм хангамжийн инженерингийн менежер Л. Өлзийдэлгэр, “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны “Шилдэг Оюутан” Гаусар Амангелди нар оролцож байна.


Монгол улсаа төлөөлж оролцож буй охид, эмэгтэйчүүддээ улам их амжилт хүсье!

Photo credits: @Women in Tech




24 views0 comments

Comments


bottom of page