top of page

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн явцыг танилцуулав

Updated: Oct 11, 2022

STEM салбарт суралцаж буй оюутнуудыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах тухай 2021 оны 8-р сарын 23-нд МУИС, WE Mongolia ТББ-гын хооронд байгуулсан Хамтын Ажиллагааны гэрээ-нд дурдсан STEM тэтгэлэгт хөтөлбөрийн явцтай танилцах уулзалт МУИС-ийн хичээлийн төв байранд үр дүнтэй болж өндөрлөлөө.


Уулзалтад МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, WE Мongolia TББ-ын тэргүүн Л.Сарангэрэл, тус байгууллагын Монгол дахь зөвлөх МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн газрын дарга П.Хорлоо нар оролцов.




Дэлгэрэнгүйг мэдээллийг энд дарж уншина уу.


70 views0 comments

Comments


bottom of page