top of page
Writer's pictureWE Mongolia

"STEM салбарт охидыг дэмжих" хөтөлбөр хаалтаа хийлээ

WE Mongolia ТББ-аас жил бүр хэрэгжүүлдэг "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөр 6 сар үргэлжлэн амжилттай өндөрлөж, 2024 оны 6-р сарын 24-ний өдөр Монгол улсын их сургууль дээр хаалтын үйл ажиллагаагаа хийлээ.

Хаалтын ажиллагаанд МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, дэд профессор Б. Сувдаа, Оюутны хөгжлийн төвийн төлөөлөл, WE Mongolia TББ-ын Монгол дахь хөтөлбөрийн зохицуулагч Б. Оюу-эрдэнэ болон Монгол дахь багийн төлөөлөл П. Хорлоо, Ч. Энххорол, Ж. Бурмаа нар оролцож STEM хөтөлбөрийн 3 дахь жилийн төгсөгчдөд баяр хүргэж, хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн батламж, зөөврийн компьютер гардуулав.

Энэ жилийн хөтөлбөрийн нэг сюрприз бол STEM охид маань MOSTA (Монголын Сансрын Технологийн Холбоо)-ноос зохион байгуулсан Кансат-2024 үндэсний 7-р тэмцээнд оролцож, оюун ухаан, хүч чадлаа сорьлоо. SORA баг маань энэхүү тэмцээний түүхэнд анх удаа оролцож байгаа дан охидын баг юм. Охид маань тэмцээний үндсэн даалгавраас гадна, ирээдүйн STEM охидыг зоригжуулах давхар зорилго тэмүүлэлтэй амжилттай оролцсон билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу:

Зураг: SORA багийн төлөөлөл ЗХУ болон БНМАУ-ын баатар, Монгол улсын анхны сансрын нисгэгч, хошууч генерал Ж. Гүррагчаатай хамт дурсгалын зураг авахуулав.

Энэ жилийн хөтөлбөрийн өөр нэгэн онцлог бол WE Mongolia ТББ нь Эмпасофт Технологийн сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус сургуулиас 1-р курсын 3 оюутанг хөтөлбөрт хамрууллаа.

Хөтөлбөрийн хугацаанд STEM охид нийт 100 гаруй цагийн дараах сургалт, арга хэмжээнд оролцож, мэдлэг ур чадвар, хүрээллээ тэлж салбарын шинэ боломжуудтай танилцав:

Энэхүү хөтөлбөрийн санхүүжилтийг дэмжин хандив өгсөн бүх хүмүүст, ялангуяа Микрософтод ажиллаж буй Монгол инженер техникийн мэргэжилтнүүддээ WE Mongolia ТББ-ын хамт олноос чин сэтгэлийн талархал илэрхийлье! Та бүхний сэтгэлийн хүчээр 2023-2024 оны хичээлийн жилд 8 оюутанд сургалтын төлбөрийн дэмжлэг, оюуны болоод технологийн хөрөнгө оруулалт хийж, мөн зорилтот бүлгийн 28 ахлах ангийн охидод кодын шинэ ертөнцийн хаалгыг нээж өглөө. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд бид хамтдаа 100 гаруй охидыг дэмжин STEM салбарыг таниулж чадлаа.

Энэ хугацаанд үр бүтээлтэй хамтран ажилласан 8 байгууллага: Монгол улсын их сургууль, Сонгинохайрхан дүүргийн тамгын газар, Women in Tech Mongolia, Эмпасофт технологийн их сургууль, Монголын сансрын технологийн холбоо, Сантис сургалтын төв, Мезорн, Эмэгтэйчүүд залуучуудын оюуны сан, Монголын охидын Бэхи холбоо болон, Монгол дахь сайн дурын багийнхандаа тусгайлан талархлаа илэрхийлье!


"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос уншина уу:


Хөтөлбөрт оролцогчдын сэтгэгдэл, сарын тайлангуудыг дараах холбоосноос уншиж сонирхоорой:



30 views1 comment

1 comentario


Sain baina uu? Tanaihtai yaj hobogdoh we?

Me gusta
bottom of page