top of page

STEM оюутнууд "Өөрчлөх Цаг" чуулганд амжилттай оролцлоо

Updated: May 11, 2023


WE Mongolia ТББ, Women in Tech Mongolia TББ-ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнууд "Өөрчлөх Цаг" сэдэвт чуулганд идэвхитэй оролцлоо.


Чуулганы үеэр Women in Tech TББ-ын тэргүүн, Women in Tech дэлхийн хөдөлгөөний Монгол дахь элч төлөөлөгч Энхсайхан "Role Model" цахим цуврал сургалтыг амжилттай дүүргэсэн гэрчилгээг STEM оюутнуудад гардуулав.


STEM оюутнуудад маань танилын хүрээгээ тэлэх, мэргэжлийн онцлогыг харуулсан ярилцлага хэлэлцүүлэгт оролцох, салбарын манлайлагч бүсгүйчүүдийн амжилтын түүхээс суралцан урам зориг авах, "Ментор булан"- гаас зөвлөгөө авах, ЭСЯ-нуудын төлөөлөлтэй уулзах зэрэг олон гайхалтай боломжийг олгосон Women In Tech Mongolia-гийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье!



Дээрх арга хэмжээ нь энэ жил 5 дахь удаагаа ӨӨРЧЛӨХ ЦАГ уриан дор амжилттай зохион байгуулагдсан бөгөөд Монгол улсын IT салбарын эмэгтэйчүүд, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдыг нэгэн дээвэр дор нэгтгэж, олон бүсгүйд өөртөө итгэх итгэлийн галыг ноцоож, урам зоригийг өдөөж чаддагаараа хүн бүрийн хүсэн хүлээдэг оюунлаг баяр юм.


"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан охид маань мөнгөн тэтгэлэг авахаас гадна 6 сарын хугацаанд хувь хүний хөгжил, охидын манлайллын сургалт, арга хэмжээнд хамрагдах юм. Манай хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу. https://www.wemongolia.org/stem-scholarship


Comments


bottom of page