top of page

STEM оюутнууд англи хэлний сургалтаа амжилттай дүүргэлээ

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Сантис боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан 3 сарын эрчимжүүлсэн англи хэлний сургалт амжилттай өндөрлөж, энэхүү тэтгэлэгт шалгарсан охидууд батламжаа хүлээн авлаа.


Энэ хугацаанд мэргэжлийн таатай орчноор хангаж олон улсын стандартад нийцсэн чанарын түвшинд сургалтыг зохион байгуулсан Сантис боловсролын төвийн хамт олонд талархлаа илэрхийлье!


Хэлтэй бол хөлтэй: STEM хөтөлбөрийн охидууддаа олж авсан мэдлэгээ цаашид гүнзгийрүүлэн судалж, өөртөө итгэл дүүрэн ирээдүйн зорилгодоо тэмүүлж, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдмийг өвөрлөн ирэхийг хүсэн ерөөе!







 

92 views0 comments

Comments


bottom of page