top of page
Writer's pictureЦ. Сараа

HPV вакциныг хэзээ хийлгэх ёстой вэ? PAP тестээр юу илэрдэг вэ?

Updated: Jan 19, 2021



Умайн хүзүүний хавдрын 99% нь HPV-ийн халдвараас үүссэн байдаг.

HPV нь хүний папиллома вирус буюу human papillomavirus үгний товчилсон хэлбэр.


Энэ нь нэг төрөлд хамаарах 150 гаруй хэвшинжтэй вирусын томоохон групп бөгөөд вирус тус бүрт тусгайлан тоо өгч аль хэвшинжийн (type) болохыг ялгадаг. HPV хэвшинжүүдийн 75 хувь нь гар, цээж, хөлний арьсанд үү, ургац үүсгэдэг. Харин 25% нь үтрээ, анус, ам, хоолойны салст бүрхэвчинд илэрдэг бөгөөд ийм хэвшинжийн вирусыг genital буюу бэлгийн замын HPV гэж нэрлэдэг байна. Эдгээр хэвшинжийн вирус нь арьсны гадаргуу дээр амьдрах чадваргүй.


Бэлгийн замын HPV нь хүний дархлал хомсдолын вирус (HIV) болон херпесээс (herps) ялгаатай. HPV-г дотор нь бага эрсдэлт, өндөр эрсдэлт гэж 2 үндсэн группд хуваадаг. HPV16, 18 хэвшинжүүд нь эсийн өөрчлөлт, хавдрын урьдал эмгэгийг үүсгэдэг учир өндөр эрсдэлт хэвшинж юм.

Пап Тест

HPV вирус нь умайн хүзүүний эсийг өөрчилж энэ нь аажмаар хавдарын эх үүсвэр болдог. Умайн хүзүүний хавдар нь ихэвчлэн олон жилийн туршид үргэлжилсэн хавдрын урьдал эмгэгээс үүсдэг тул эс судлалын шинжилгээ буюу ПАП (pap smear) тестээр хэвийн бус эсийн өөрчлөлтийг илрүүлдэг. Эрт илрүүлгийн тестийг 21 наснаас эхлэн хийх бөгөөд шинжилгээ нь хэвийн гарсан эмэгтэйчүүд 3 жилд нэг удаа хийлгэх ёстой.


HPV вирусын эсрэг вакцин

2020 оны байдлаар, АНУ-ын хувьд умайн хүзүүн хавдар, хавдрын урьдал эмгэг төдийгүй анус, эрэгтэй бэлэг эрхтэн, үтрээ, хоолойны хавдруудыг үүсгэдэг HPV 16, 18 хэвшинжээс гадна, 6, 11, 31, 33, 45, 52, 58 зэрэг өндөр эрсдэлт вирусаас урьдчилан сэргийлэхэд Gardasil 9 гэсэн ганцхан вакциныг хэрэглэж байна.


Вакциныг хэзээ, хэн хийлгэх ёстой вэ?

Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэгийн зөвлөмжөөр дараах хүмүүс хийлгэх ёстой:


  • 9-12 настай охид хөвгүүд 2 тунгаар (энэ насанд хийлгэсэн вакцинжуулалт хамгийн үр дүнтэй болохыг судалгаагаар тогтоосон)

  • Өсвөр насанд хүрэхээсээ өмнө хийлгэж амжаагүй 23-26 насны залуучууд (9-12 насныхантай адил үр дүнтэй дархлаа тогтож чаддаггүй) Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэг нь 26-гаас дээш насны хүмүүст HPV вакцин хийлгэхийг зөвлөдөггүй.

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг ба хэрхэн урьдчилан сэргийлэх талаар доорх холбоосноос дэлгэрүүлэн уншина уу:


Эх сурвалж:

American Cancer Society

https://www.cancer.org/cancer/cancer-causes/infectious-agents/hpv/hpv-vaccines.html

OnoshMed Mongolia

3 Comments


Solongo Batsaikhan
Solongo Batsaikhan
Dec 02, 2021

Монголд хийж байгаа сураг дуулдсан. Хаана хийж байгаа талаар мэдээлэл байна уу?

Like
Replying to

Солонго - Монголд ОношМед Лаборатори дээр хийдэг юм байна. СБД, Хатагтай эмнэлэг 1-р давхар +976 7720-5599, 9811 5172 info@onoshmed.mn


https://onoshmed.mn/cervicalscreening/

Like
bottom of page