top of page

"Hello World!" код бичих зуны сургалт 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Updated: Jun 20

WE Mongolia ТББ-гаас хэрэгжүүлдэг "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газар хамтран ахлах ангийн охидод зориулсан код бичих зуны сургалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

2024 оны 6-р сарын 14-16-ны өдрүүдэд болсон "Hello World!"зуны сургалтанд Cонгинохайрхан дүүргийн 23, асрамжийн газрын 3 ахлах ангийн охид оролцож, код бичих суурь мэдлэг, ур чадварыг эзэмшин компьютерийн программын шинэ ертөнцтэй танилцав.

Зуны сургалтын хугацаанд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд МУИС-ийн профессор Б. Сувдаа багшийн удирдлаган дор хөгжилтэй орчинд хичээл зааж, өөрсдийн мэдлэг, ур чадвараа бататгахаас гадна, нийгмийн сайн үйлсэд өөрийн биеэр бодит хувь нэмэр оруулж, сайн дурын ажлын арвин туршлага хуримтлууллаа.

Энэхүү "Hello World!" зуны сургалт нь охидын чөлөөт сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үе тэнгийнхний эерэг нөлөөллөөр суралцах арга зүйд суурилснаараа онцлог юм.

101 views0 comments

コメント


bottom of page