2021 STEM тэтгэлэгт хөтөлбөр: Оюутнуудад зөөврийн компьютер гардууллаа

Updated: Aug 3

2021-2022 оны хичээлийн жилд хэрэгжүүлсэн "STEM салбарт суралцах охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөр 6 сарын хугацаанд үргэлжилж 2022 оны 6-р сарын 13-ны өдөр өндөрлөлөө.

Хаалтын арга хэмжээнд энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн МУИС-ийн эрдэмтэн багш нарын төлөөлөл, WE Mongolia TББ-ын Монгол дахь зөвлөхүүд оролцож тэтгэлэгт шалгарсан STEM оюутнуудад хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн батламж, зөөврийн шинэ компьютер гардуулав.

Тэтгэлэгт хугацаанд оюутнууд англи хэл, хувь хүний хөгжлийн сургалт, мастер класс, менторшип зэрэг нийт 60 цагийн сургалт, арга хэмжээнд хамрагдсан юм.

2022 оны 6-р сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулсан "Вэб хөгжүүлэлт ба HTML"сэдэвт ахлах ангийн охидод зориулсан зуны код бичих сургалтанд дэд профессор Б. Сувдаа багшийн удирдлаган дор бие даан хичээл зааж сайн дурын ажлаар хөтөлбөрөө бахархалтай дүүргэсэн охидууддаа баяр хүргэе!

Хөтөлбөрийн хаалтын арга хэмжээг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, дэд профессор Б. Сувдаа, туслах ажилтан Н.Оюундарь, WE Мongolia TББ-ын Монгол дахь зөвлөхүүд П.Хорлоо (МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга), Ч. Энххорол (СХД-ийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга) нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!


2021-2022 оны STEM хөтөлбөрийн төгсөгчид маань хөтөлбөрийн хүртээмж, өгөөж, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллаж дэмжлэг үзүүлсэн байгууллага, бүх хүмүүст талархлаа илэрхийлж мөн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах зорилгоор энэхүү видеог (6 минут) бүтээснийг хүлээн авч сонирхоорой.

Манай хөтөлбөр нь #мэдлэг #мэдээлэл, #менторт суурилсан техникийн ур чадварыг хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж эргээд нийгэмдээ эерэгээр нөлөөлөхүйц сайн үйлсийг дэлгэрүүлэх үрийг түгээж байгаагаараа онцлог билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу:

https://www.wemongolia.org/stem-scholarship