top of page

2022-2023 оны хичээлийн жилийн "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна!

Updated: Mar 17, 2023

STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик)-ийн салбарын аль нэг чиглэлээр суралцаж буй МУИС-ийн 2-р түвшиний эмэгтэй оюутнуудыг "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна!

Хувь хүний хөгжилд суурилсан 6 сарын энэхүү хөтөлбөрт 5 эмэгтэй оюутанг сонгон шалгаруулж тус бүр 1,000,000 төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоос гадна техникийн ур чадварыг хөгжүүлэх мастер хичээл, Англи хэлний сургалт, охидын манлайлал ба хувь хүний хөгжлийн уулзалт арга хэмжээнүүдэд хамруулна. Хөтөлбөрийн эцэст, МУИС-ийн мэргэжлийн багшийн удирдлаган дор ахлах ангийн охидод зориулсан зуны сургалтанд хичээл зааж, мэргэжлээ таниулах сайн дурын ажлын туршлага хуримтлуулах болно.


Тэтгэлэгийн анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС, эцсийн шатны шалгаруулалтыг WE Mongolia ТББ хийнэ. Тэтгэлэгт хамрагдах өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2022 оны 10-р сарын 28-ны өдрийн 12:00 цаг.


Бүртгэл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс буюу доорх холбоосноос авна уу:





264 views0 comments
bottom of page