WE Mongolia ашгийн бус байгууллага нь STEM салбарт охидыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан, Монголын Охидын Бэхи Холбоотой хамтран өглөөний цай уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтанд WE Mongolia ТББ-ын зөвлөх, Сонгино-Хайрхан дүүргийн Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч. Энххорол “Өөрийгөө олж таних” сэдвээр лекц уншиж сонирхолтой ярилцлага хийлээ. Арга хэмжээний зорилго нь өөртөө итгэх итгэлийг олох, зорьсондоо хүрч зөв төлөвшихөд үе тэнгийн нөлөөлөл, найз нөхдийн хүрээлэлийн ач холбогдлыг амьдралын жишээ, харилцан яриан дээр үндэслэн туршлагаа хуваалцахад оршиж байв. Уулзалтын үеэр STEM тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй 5 оюутан мэргэжлээ хэрхэн сонгосон, код бичихэд тоо математикт сайн байх нь чухал уу зэрэг асуултанд хариулж өөртөө эргэлзэж байсан охидод урам хайрлаж, санал бодлоо чөлөөтэй солилцож байв.
Энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан WE Mongolia ТББ-ын зөвлөх, МХЕГ-ын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга П. Хорлоо, жендэрийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд охидын манлайлал, дуу хоолой, идэвхитэй оролцоо нэн чухал болохыг онцлон үнэтэй зөвлөгөө өгсөн Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Ц. Бүжидмаа (PhD) багшдаа талархал илэрхийлье!
Comments