top of page
Writer's pictureWE Mongolia

Өрх толгойлсон ээжүүдэд туслах хүмүүнлэгийн аян амжилттай өндөрлөлөө

Эх сурвалж: Өрөг.mn


2020 оны 12-р сарын 1-нээс 8-ны өдрүүдэд манай байгууллагаас зохион байгуулсан "COVID-19 Emergency Relief for Single Moms" хүмүүнлэг аянг дэмжин хандив өргөсөн, хамтран ажилласан бүх хүмүүсд чин сэтгэлийн талархлаа илэрхийлье!

Энэхүү аян нь Монгол Улсад Сovid-19 цар тахал дэгдсэнтэй холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хөл хорио тогтоосоны улмаас өдрийн орлого нь тасарч өдөр тутмын амьдрал нь хүндэрсэн өрх толгойлсон эхчүүдэд хүнд үеийг даван туулахад нь туслах зорилготой билээ. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн засаг дарга, дээр дурдсан 9 хороодын засаг дарга, нийгмийн ажилчид, хэсгийн ахлагч, сайн дурын ажилчдын хамтын ажиллагаа, тусламжтайгаар зорилтод бүлгийн 35 өрхийн 200 гаруй оршин суугчдад хандив түгээх ажиллагааг 2020 оны 12-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа.

27 views0 comments

Comments


bottom of page