top of page
Writer's pictureWE Mongolia

Өглөө бүрийг өөрийгөө шинээр бүтээж угтацгаая!

Updated: Mar 28, 2022

"Мэдлэгээ Хуваалцая!" ээлжит онлайн булангаараа Өмнөд Каролина мужид амьдардаг дасгалжуулагч ээж Алимаа Dash Ally-г бид урьсан юм.



Эрхэм бүсгүй, завгүй ээж таныг 8-р сарын 24-ний өглөөний 7:15 цагт эхлэх "Өглөө бүрийг өөрийгөө шинээр бүтээж угтацгаая!" 5 хоногийн онлайн фитнэсд урьж байна. Энэ сургалтын зорилго нь өдөрт нэгхэн цагийг өөртөө зарцуулан, бүх биеийг хамарсан өндөр үр дүнтэй HIIT дасгалуудыг хүнд төхөөрөмжгүйгээр гэрийн нөхцөлд хийж илүүдэл өөхөө шатааж эрүүл жинд хүрэх бүрэн боломж байгааг харуулан бусад ээжүүд, бүсгүйчүүддээ урам хайрлахад оршино. Cургалт ZOOM-ээр явагдана.

Zoom ID: 336 512 1585


Алимаа 4 хүүхдийн ээж, гайхалтай эрч хүчтэй эмэгтэй. Төрсөний дараах жин нэмэлтийг тэр тойрч гараагүй. Тэрээр фитнэст явахгүйгээр өөрийгөө өөрчилж чадсан юм. Өөрийгөө цоо шинээр бүтээсэн тэр жорыг бусад ээжүүдтэй хуваалцан, өглөө бүр хамтдаа дасгал хийдэг ба одоогоор олон мужаас нэгдсэн 30-аад шавьтай. Түүний сургалтанд хамрагдан өөрийнхөө биед гарч байгаа эерэг өөрчлөлтийг мэдэрч буй цөөнгүй ээжүүдийг хараад бид бие биенээсээ урам авахаас гадна, бид эмэгтэйчүүдийн сонирхсон сэдвээр бас дотно ярилцлага хийдэг юм. Өдөрт өөртөө нэгхэн цагийг зарцуулаад дасгалын дараа авах тэр их эрч хүч, сайхан мэдрэмжийг бид таньтай хуваалцахад таатай байх болно. Таньд ердөө л гар хүндрүүлэгч (3lb, 5lb), хөлсөө арчих алчуур, иогийн дэвсгэр, хүйтэн ус байхад л хангалттай.

Та өөрийгөө шинээр бүтээх хүсэлтэй бол бидэнтэй нэгдэхийг урьж байна. Ирэх Даваа гаригийн 8-р сарын 24-ний өглөөний 7:15 цагт (Нью Йоркийн цагаар) ZOOM-ээр ороод ирээрэй. Өглөө бүрийг өөрийгөө шинээр бүтээж угтацгаая!

Recent Posts

See All

Comments


bottom of page