top of page

Эмэгтэйчүүд Хавдраас Урьдчилан Сэргийлэх Шинжилгээнүүдийг Хэзээ Хийлгэх Ёстой вэ?

Updated: Jan 19, 2021



АНУ-ын Эрүүл Мэндийн Урьдчилан Сэргийлэх Үйлчилгээний Тусгай Комиссоос (US Preventive Services Task Force) эмэгтэйчүүд дараах хавдруудын шинжилгээг тодорхой хугацаанд өгөхийг зөвлөж байна. Үүнд:

ХӨХНИЙ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Breast Cancer): Хөхий хавдрыг маммограм шинжилгээгээр илрүүлнэ. 50-74 настай бол, маммограмыг 2 жил тутам хийлгэнэ.

УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Cervical Cancer): Умайн хүзүүний хавдрыг "Pap smear" буюу товчоор Pap (Papanicolaou) тестээр илрүүлнэ. Манайхан "pap smear" тэстийг үтрээний шинжилгээтэй андуурах нь элбэг. Энэ шинжилгээг 21-65 насныхан 3 жил тутамд хийлгэх ёстой. ХОДООДНЫ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Colon Cancer): Ходоодын хавдрыг colonoscopy, sigmoidoscopy болон FOBT цусны шинжилгээ (FOBT=fecal occult blood testing)-гээр илрүүлнэ. 50-75 насныханд хийх бөгөөд аль шинжилгээ өгч байгаагаас хамааран хэдэн жилийн давтамжтай хийхийг тогтооно.

УУШИГНЫ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Lung Cancer): Уушигны хавдрыг CТ scan (computed tomography) дүрс оношилгоогоор илрүүлнэ. 50-80 насныхан, тамхи татдаг эсвэл тамхинаас 15 жилийн өмнө гарсан бол энэ шинжилгээг жил бүр хийлгэхийг зөвлөж байна.

24 views0 comments
bottom of page