top of page

"Эмэгтэйчүүдийн Эрх Бол Хүний Эрх", Бээжингийн Тунхаглалын Тухай Товч

Updated: Oct 21, 2021


2020 онд дэлхий нийтээр Бээжингийн Тунхаглалын 25 жилийн ойг тэмлэглэн, тус Тунхаглал баталсан НҮБ-ын гишүүн улс бүр олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа тайлагнах чухал он болох билээ. Эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалах, эрх тэгш байдлыг хангахад улс бүр бүс нутгийн төдийгүй, орон нутгийнхаа салбар хоорондын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг НҮБ-ын Эмэгтэйчүүдийн төрөлжсөн байгууллагаас анхааруулан уриалжээ.


1995 оны 9-р сарын 15 нд зохион байгуулагдсан Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4-р чуулга уулзалтанд ертөнцийн өнцөг булангаас өөр өөр соёлтой олон үндэстний 17,000 гаруй төлөөлөгчид, 30,000 гаруй нийгмийн идэвхтэнүүд цорын ганц зорилго өвөртлөн нэгэн дээвэр дор Бээжин хотноо цугларсан билээ. Даян дэлхийн охид эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, нийгмийн бүхий л харилцаанд оролцох эрх, боломжийг нэмэгдүүлэх талаар дуу хоолойгоо нэгтгэн 189 орны төлөөлөгчид 2 долоо хоног чуулан төгсгөлийн баримт бичиг болох Бээжингийн Тунхаглал болон түүнийг хэрэгжүүлэх Мөрийн Хөтөлбөрийг баталсан юм.

Бээжингийн Тунхаглал түүнийг хэрэгжүүлэх Мөрийн Хөтөлбөр нь дэлхийн эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалах, тэгш байдлыг тогтоон бэхжүүлэхэд чиглэсэн олон улсын хүчин чармайлт, хамтын ажиллагааг шийдвэрлэх 12 чиглэлд төвлөрүүлж, тэдгээр чиглэлд хэрхэн өөрчлөлт хийх арга замуудыг тодорхойлж чадсан хамгийн дэвшилтэт түүхэн баримт хэмээн үздэг билээ.


Шийдвэрлэх 12 чиглэлийг дурдвал: 1. Эмэгтэйчүүд ба ядуурал 2. Боловсрол ба эмэгтэйчүүдийн сургалт 3. Эмэгтэйчүүд ба эрүүл мэнд 4. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл 5. Эмэгтэйчүүд ба зэвсэгт мөргөлдөөн 6. Эмэгтэйчүүд ба эдийн засаг 7. Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба шийдвэр гаргах түвшин 8. Олон нийтийн ухамсар, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхжуулах механизм 9. Эмэгтэйчүүдийн хүний эрх 10. Эмэгтэйчүүд ба хэвлэл мэдээлэл 11. Эмэгтэйчүүд ба байгаль орчин 12. Охид

63 views0 comments

Comments


bottom of page