top of page

Олон Улсын Охидын Өдөр

Updated: Oct 21, 2021


2011 оны 12-р сарын 19-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66/170-р шийдвэрээр жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг "Олон Улсын Охидын Өдөр" болгон баталсанаас хойш 2012 оноос эхлэн эдүгээ 7 дахь жилдээ дэлхий нийтээр тэмдэглэж байна. Энэ өдрийн зорилго нь охидуудын тулгамдсан асуудлыг шийдэх, тэднийг хүчирхэгжүүлэх, охидын хүний эрхийг бүрэн хамгаалахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулахад оршино.


Бараг 25 жилийн тэртээ буюу 1995 онд 200 гаруй орноос 30,000 гаруй эмэгтэйчүүд, эрчүүд Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV Чуулганд оролцохоор Бээжин хотноо цугларч, охид эмэгтэйчүүдийн эрхийг “хүний эрх” хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч,“Бээжингийн Тунхаглал ба Түүнийг Хэрэгжүүлэх Үйл Ажиллагааны Хөтөлбөр”-ийг дэлхий дахинаа тунхаглан баталсан билээ. Бээжингийн Тунхаглал нь "охидын эрх" гэсэн хэллэгийг анх дурдсан Тунхаглал юм. Түүнээс хойш уг Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүд өөрсдийн бэлгийн, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловчсролоос эхлээд ижил тэгш цалин хөлс авах эрхийн асуудлыг хөндөн дэлхийн хөдөлгөөнийг манлайлж эхэлсэн билээ.

Бээжингийн Тунхаглалын үр дүнд жил бүр илүү олон охид сургуульд сурч, амьдралын ухаанд суралцаж, олон охид бага насандаа хүчээр гэрлэхээс татгалзаж чадаж байна. Өнөөдөр эдгээр хөдөлгөөнүүд улам өргөжиж, эрх тэгш байдлын төлөөх хөдөлгөөнүүдийг залуу үеийнхэн зохион байгуулж, манлайлж эхэллээ. Өсвөр үеийнхэн боловсролын систем дэх эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, уур амьсгалын өөрчлөлт, өөртөө итгэх итгэл, өөрийнхөө хувийн орон зай, эрх мэдэлд халдсан гэмт үйлдлүүдийн эсрэг нэгдэн тэмцэж эхэллээ.

Бээжингийн Тунхаглал батлагдсанаас хойш дэлхийн охидын санаачлага, хийсэн амжилтыг алдаршуулах зорилгоор энэ жилийн Олон Улсын Охин Хүүхдийн Өдрийг “GirlForce: Unscripted and Unstoppable” (ОхидынХүч: Ухаалаг бөгөөд Хүчирхэг) сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлнэ.

Энэ өдөр олон улсын хэмжээнд болж буй гол кампанит ажил, үйл явдлууд:

* НҮБ-ээс зарлаж буй дэлхий нийтийн дижитал буюу сошиал хөдөлгөөн

* Нью Йоркт байрлах НҮБ-ын төв байранд Girls Speak Out (Охидууд Ярьж Байна), Plan International's Girls Takeover арга хэмжээнүүд *Женев хотноо Охидын Дээд Чуулган *UNICEF-ээс охидын хөгжлийн талаар сүүлийн 25 жилд гарч буй ахицын талаар тайлан тавина.

Та охидынхоо хүний эрхийг хамгаалахад дуу хоолойгоо нэгтгэхийг хүсвэл өөрийнхөө сошиал ертөнцөд доорх hashtag буюу чагтийг хэрэглэж НҮБ-ын хөдөлгөөнд нэгдээрэй!


288 views0 comments

Recent Posts

See All

Comments


bottom of page