top of page

"Мэргэжил таниулах аялал": STEM оюутнууд Мизорн Технологи компаниар аялав

Updated: Apr 14, 2023

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн оюутнууд бидний өдөр тутам өргөн хэрэглэгддэг аппликэйшний нэг UBCab-ийг хөгжүүлсэн "Мизорн технологи" компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Оюутнууд маань тус компанийн үүссэн түүх, амжилтын гол хөшүүрэг судалгаа, технологийн тасралтгүй хөгжүүлэлтээс гадна хамгийн үнэт капитал инженер, ажилчдынхаа тав тухыг эн тэргүүнд тавьж ажлын байрны гайхалтай шинэлэг орчин, халуун дулаан уур амьсгал, байгууллагын эерэг соёл хандлага, нээлттэй менежментийг хэрхэн цогцоор нь шийдсэнийг гайхан биширч, сонгосон мэргэжлээрээ бахархах, ирээдүйгээ том зургаар зоригтой төсөөлөх урам зориг авав.


“Мизорн технологи” компани UBCab аппликэйшн төдийгүй төр, хувийн хэвшлийн 19 гаруй байгууллагуудтай хамтран олон төсөл бүтээгдэхүүнийг амжилттай хөгжүүлсээр ирсэн бөгөөд тэдгээрээс цөөхнийг дурдвал: статистикийн мэдээллийг хялбархан олж үзэх EZStat, хуулийн талаар мэдлэг, мэдээллээ бататгах LawsMN, татварын мэдээллийг нэгтгэсэн TaxStat, УИХ -ын гишүүдийн санал хураалт, бүртгэлийг хялбаршуулсан MyParliament Монголбанк, НИТХ, МИГ даатгалын платформ г.м

2009 оны намар 4 инженер найзууд уулзаж GOOGLE шиг тухтай оффист, олон арван инженерүүд өөрсдийн дуртай ажлаа хийж, UNICORN бүтээгдэхүүн дэлхийд гаргах мөрөөдөлтэй эхэлж байсан "Мезорн технологи" компани өдгөө 47 ажилчид, 1 сая гаруй хэрэглэгчидтэй бөгөөд Монголын технологийн сор компаниудын нэг гэдэгт маргах хүн байхгүй билээ.


Бидний үйл ажиллагааг дэмжин үнэтэй цаг заваа зориулсан "Мизорн технологи" компанийн хамт олон болон хүний үйл ажиллагаа хариуцсан захирал Б. Хосчимэгт тусгайлан чин сэтгэлийн талархал илэрхийлье!

131 views0 comments

Comments


bottom of page