top of page

Монгол оюутнууд Америкт 4 жилийн боловсрол эзэмших боломж хаагдаж болзошгүй

Updated: Jun 21, 2022


АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Яамнаас F, M, J оюутны виз олгох нөхцлийг чангатгах шинэ журмыг санал болгожээ.

Энэхүү журам нь батлагдвал, оюутны визийг 4-өөс илүү жилийн хугацаагаар олгохгүй; аль нэг улсаас ирсэн нийт оюутны 10 хувь нь визнийхээ хугацааг хэтрүүлсэн бол тухайн улсаас ирэх оюутнуудад 2 хүртэлх жилийн хугацаатай виз олгох юм байна.

Тус Яамнаас гаргасан 2019 оны тайлангаар, АНУ-д боловсрол эзэмшиж буй нийт Монгол оюутны 12.95 хувь нь визний хугацаагаа хэтрүүлжээ. ХЭРЭВ шинэ дүрэм хэрэгжиж эхэлбэл, Монголоос ирэх оюутнууд 4 жилийн сургалттай их дээд сургуульд суралцах боломж нь хумигдах болно. Эх орныхоо ирээдүйн залуучуудыг дэмжин визнийхээ нөхцлийг зөрчихгүй байхыг зөвлөж байна.


Comentários


bottom of page