top of page

Микрософтийн ах эгч нартаа баярлалаа!

Updated: May 3, 2023

Сиатл хот орчмын Монгол Сургуулийн эцэг эхийн санаачлагаар, WE Mongolia TББ нь Микрософт компанид ажилладаг Монголчуудын төлөөлөлтэй хамтран "Монгол сурагчдад зориулсан аялал"-ыг Микрософт компани дээр амжилттай зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр өсвөр насны хүүхдүүд ирээдүйгээ эерэгээр төсөөлөх,ур чадвараа эртнээс хөгжүүлж, өөрийн сонирхсон ажлаа хийж нийгэмд үнэ цэнэ, өөрийн түүхийг бүтээх талаар сонирхолтой ярианд оролцож, урам зориг авч нэгэн өдрийг гэр бүлээрээ үр бүтээлтэй өнгөрүүллээ.

Энэхүү арга хэмжээг зохион байгуулахад оролцсон бүх эцэг эхчүүд, ялангуяа дэлхийн шилдэг компаниар аялах гайхалтай боломжийг олгож, өөрийн үнэтэй цаг заваа зориулан халуунаар хүлээн авсан Монгол улсын бахархал болсон "Микрософтын" ах эгч нартаа баярласнаа илэрхийлье!




41 views0 comments

Comments


bottom of page